Монгол Эм Импэкс Концерн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн II шатны нээлтэнд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Монгол Эм Импэкс Концерн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн II шатны нээлтэнд оролцлоо

Монгол Эм Импэкс Концерн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн II шатны нээлтэнд оролцлоо

Өнөөдөр “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны нээлт Мишээл экспо төвд боллоо. Монгол Эм Импэкс Концерн нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллагынхаа хувьд иргэдэд элэгний өвчлөлийн эмчилгээний талаарх зөвлөгөө, мэдээллийг хүргэн энэхүү арга хэмжээнд оролцсон байна. Монголын эм хангамжийн ууган байгууллага болох Монгол Эм Импэкс Концерны хамт олон “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг идэвхитэй дэмжин оролцож олон чухал санал санаачлагуудыг гарган хэрэгжүүлж элэгний В, С вирүсийн халдвартай өвчтнүүдийн эмчилгээний зардлыг бууруулах, эмийн хүртээмжийг сайжруулахад томоохон түлхэц болсон ажлуудыг бодитоор хэрэгжүүлэн ажиллалаа. Тухайлбал Монгол Эм Импэкс Концерн, ЭМЯ болон ЭМДЕГ хамтран элэгний С вирүсийн эмчилгээний ЛЕДВИР эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөн өвчтнүүдэд үнэ төлбөргүйгээр олгох нөхцлийг анхлан бүрдүүлсэн. Ингэснээр өвчтөнд очих эмийн хүртээмж сайжирч элэгний өвчлөлийн хүндрэл эрсдлийг бууруулахад  томоохон түлхэц болсон. Цаашид Монгол Эм Импэкс Концерн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны хүрээнд төр, хувийн хэвшлийн бусад байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж олон чухал ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж