Тоглолтын өмнө: Барселона – Рома

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Тоглолтын өмнө: Барселона – Рома

Тоглолтын өмнө: Барселона – Рома

Дунд шөвөгт учраа таарсан Испаний каталон үндэстний бахархал болсон Барселона клуб өнөө шөнө талбайдаа Италийн мөнхийн хотын баг Ромаг хүлээн авч эхний тоглолтоо хийх гэж байна. Сүүлийн жилүүдэд аваргуудын лигийн “дэлдэн чихт” цомын төлөө байнгын хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн Барселона клуб 2000-2001 оны улирлаас хойш тогтмол хасагдах шатанд тоглож байна. Тэр дундаа 2007-2008 оны улирлаас хойш тогтмол шилдэг 8-д үлдэж гурвантаа цомыг хүртсэн. Тэгвэл тэдний өрсөлдөгч Рома 10 жилийн дараа аваргуудын лигийн дунд шөвөгт тоглох гэж байна.

Талбайдаа эхний тоглолтоо хийх Барселона клубын хувьд хэсэгтээ Италийн Ювентус, Португалын Спортинг болон Грекийн Олимпиакос багуудтай таарч ганц ч хожигдолгүй хэсгээ тэргүүлсэн. Хасагдах шатны эхний даваанд Английн Лондон хотын Челси клубыг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4-1 харьцаатай хожиж дунд шөвөгт шалгараад байна. Барселона клуб 2017 оны улирал эхэлснээс хойш 1 сард лигтээ Эспаньолд хожигдсныг эс тооцвол ганц ч хожигдоогүй байгаа. Энэ удаагийн тоглолтонд С.Бускетс бэртлээс иргэн ирж тоглолтонд оролцоход бэлэн болсон байна.

Рома клубын хувьд энэ улиралд аваргуудын лигт тун сайн тоглож байгаа. Аваргуудын лигийн С хэсэгт Английн Челси, Испаний Атлетик Мадрид болон Азербайжаны Карабах багуудтай таарч хэсгээ тэргүүлсэн. Хэсгийн шатанд хүнд учраануудыг даван хасагдах шатанд шалгарсан Рома клуб шөвгийн 16-д Украйны Шахтёр Донецк клубтэй тааран тоглож айлын талбайд оруулсан гоолын давуу байдлаараа дунд шөвөгт шалгараад байна. Рома 2 жилийн өмнө аваргуудын лигт Барселона клубтэй учраа таарч 6-1 харьцаатай хожигдож байсан. Тэгвэл энэ удаа дахиад хүчирхэг Барселона клубтэй учраа таарч байна. Рома клубээс Р.Наингголан, Ж.Ундер болон Л.Пеллегрини нар оролцох боломжгүй болсон. Бельги хагас хамгаалагч Р.Наингголан тоглолтонд оролцож чадахгүй гэдэг нь Рома клубын хувьд таагүй мэдээ болж байна.

  • Барселона: тер Штеген, Ж.Альба, Ж.Пике, С.Умтити, А.Видал, С.Бускетс, И.Ракитич, А.Иньеста, Л.Суарес, Л.Месси, О.Дембеле
  • Рома: Алисон Бекер, А.Флоренци, К.Манолас, Ф.Фасио, А.Коларов, Жерсон, К.Стротман, де Росси, Д.Перотти, Э.Жеко, Эль-Шаарави
  • Спорт иллестрейтэд цахим сайтын таамаг: Барселона 3-0 Рома

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж