Армийн хамгаалагч газар тариаланг хамгаалагч боллоо

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Армийн хамгаалагч газар тариаланг хамгаалагч боллоо

Армийн хамгаалагч газар тариаланг хамгаалагч боллоо

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Монголын тариаланчдын үндэсний холбоог удирдахаар болжээ. “Монголын тариаланчдын холбоо” ТББ-ын IV чуулган Дархан-Уул аймагт дөрөвдүгээр сарын 2-нд болж, дээрх шийдвэр гарсан байна. 

Түүнийг газар тариалангийн салбарт бизнестэй гэж ярьдаг. Нефтийн үнэ өсөхөд энэ нь газар тариалан эрхлэгчдэд хүндээр тусч буйг дуулгадаг гишүүдийн нэг гэж хэлж болно. Одоо Тариаланчдын үндэсний холбоог удирдсанаар энэ чиглэлийн бизнесийг хамгаалахад хамгийн хүчтэй дуу хоолой болж ажиллах хэрэг гарч байна. Мөн Ж.Энхбаяр гишүүнийг армийн хамгаалагчаас газар тариалан хамгаалагч боллоо гэх хошигнол ч гарч амжжээ. 

Онцлоход, ”Монголын Тариаланчдын холбоо”, “Үр тариа эрхлэгчдийн газар тариалан” холбоо нэгдэн Монголын тариаланчдын үндэсний холбоог байгуулсан аж. Дархан-Уул аймагт болсон дээрх чуулганд Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Төв зэрэг тариалан эрхэлдэг 10 гаруй аймгийн 218 төлөөлөгч оролцож, газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцаж, удирдлагаа сонгосон нь энэ юм байна. 

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж