Хятад ажилчид оруулж ирэх концессыг АТГ-аар шалгуулна гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Хятад ажилчид оруулж ирэх концессыг АТГ-аар шалгуулна гэв

Хятад ажилчид оруулж ирэх концессыг АТГ-аар шалгуулна гэв

Иргэний нийгмийн хөдөлгөөний байгууллагууд Монгол Улсад амьдарч буй Хятад авлигачдад хариуцлага хүлээлгэхийг БНХАУ-ын төрийн өндөрлөгүүдээс хүсэж, захидал хүргүүлж буй талаар өнөөдөр “Монгол ньюс”-д мэдээлэл хийлээ.

Мөн тэд Багануур дүүрэгт 10 мянган ажилчин оруулж ирэх концессын гэрээний асуудлыг Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгуулахаар өргөдөл өгч байгаа тухайгаа мэдээлэв.

Энэ тухай хөдөлгөөнийхөн “АТГ-т Багануурын концессын асуудлыг шалгуулах хүсэлтээ хүргүүлсэн. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүсэлт гаргасан. Маргааш иргэдийн гарын үсэг цуглуулах ажил өрнүүлнэ. Захиргааны хэргийн шүүхэд хандахаар хуульчидтай хамтарч ажиллаж байгаа. Одоо Багануур дүүрэгт Хятадууд ирж байрлах кэмп, орон сууцны барилга баригдаж байна. Удахгүй олуулаа ирж эрчимтэй ажиллах байх. Багануурын Хятадын аварга том ДЦС-ийн концесс нь Монголчуудын шүтээн болсон Хэрлэн голын усыг ихээр авч ашиглана. Хэрлэн горхи болж ард түмнийг хордуулахаас өмнө бид хөдлөх хэрэгтэй” гэж ярилаа.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж