“Хятадын шашин шүтлэгийн эрх чөлөөг хамгаалах улс төрийн бодлого хийгээд практик” нэртэй цагаан ном хэвлэгдэн гарчээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба тус номын талаар мэдээлэл өгөх хурлыг дөрөвдүгээр сарын 3-нд Бээжин хотноо зохион байгуулсан байна. 8000 гаруй үгтэй энэ ном нь өмнөх үг, төгсгөлөөс гадна таван бүлэгтэй. Тодруулбал, шашин шүтлэгийн эрх чөлөөг хамгаалах улс төрийн үндсэн бодлого, шашин шүтэх эрх чөлөөний хуулийн хамгаалалт, шашны үйл ажиллагааг дэс дараатай явуулах, шашны нийгэмлэгийн гүйцэтгэх үүрэг, шашин болон эрүүл мэндийн идэвхтэй харилцаа гэсэн бүлгээс бүрдэх аж.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ