Тоглолтын өмнө: Ливерпүүл – Манчестер Сити | News.MN

Тоглолтын өмнө: Ливерпүүл – Манчестер Сити

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Тоглолтын өмнө: Ливерпүүл – Манчестер Сити

Тоглолтын өмнө: Ливерпүүл – Манчестер Сити

Аваргуудын лигийн дунд шөвөгт Английн Премьер лигийн хоёр баг учраа таарсан. Ливерпүүл клуб бол Европын тавцанд алдар нэрээ дуурсгаж, аваргуудын лигийн “дэлдэн чихт” цомыг 5-таа өргөж цомыг үүрд хадгалж буй арвин баялаг түүх намтартай баг. Харин тэдний өрсөлдөгч нь шинэ цагийн хүчирхэгжиж буй Манчестер Сити клуб юм. Хоёр баг дотоодын лигтээ олон удаа тоглож байсан багууд боловч Европын дэвжээнээ анх удаагаа учраа таарч байгаа нь энэ ажээ.

Ливерпүүл клуб 2017-2018 оны аваргуудын лигт хожигдоогүй байгаа бөгөөд тэдний довтолгооны бүрэлдэхүүн маш хүчтэй байгаа. Тэд хэсэгтээ Испаний Севилья, Оросын Спартак Москва болон Словений Марибор клубуудтай багтан хэсгээ тэргүүлсэн. Хасагдах шатанд Португалын Портог хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5-0 харьцаатай хожсон. Аваргуудын лигийн тоглолтонд Ливерпүүл клубын довтолгооны шугам болох С.Мане 6, М.Салах 7, Р.Фирминьо 6 гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулаад байна. Ливерпүүл клубын довтолгоог бол жинхэнэ хүчирхэг байгааг, ялангуяа М.Салахаас болгоомжилж байгаагаа Манчестер Сити клубын дасгалжуулагч П.Гуардиола мэдэгдсэн. Мөн хэсгийн шатанд нийт 6 гоол алдаж, хамгаалалт нь бага зэрэг асуудалтай байсан бол өвлийн солилцоогоор Нидерланд төвийн хамгаалагч ван Дейкийг авчирсан нь Ливерпүүлын хамгаалалтыг хүчирхэгжүүлээд байна. Энэ удаагийн тоглолтонд төвийн хамгаалагч Ж.Матип бэртлийн улмаас оролцож чадахгүй болсон.

Манчестер Сити клуб багийнхаа түүхэнд 2 дахь удаагаа аваргуудын лигийн шөвгийн 8-д шалгараад байна. Тэд 2015-2016 оны улиралд дунд шөвөгт шалгараад Реал Мадрид клубт хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 1-0 харьцаатай хожигдож байсан. Тэгвэл 2 дахь удаагаа аваргуудын лигийн дунд шөвөгт шалгарч хагас шигшээгийн төлөө Ливерпүүл клубтэй тоглох гэж байна. Манчестер Сити клубтэй нэг хэсэгт багтсан багууд бол Ситигийн хэмжээнд өрсөлдөхүйц бүрэлдэхүүн, дасгалжуулагчид байгаагүй гэвэл нэг их хол зөрөхгүй болов уу? Хасагдах шатны эхний шатанд учраа таарсан Базел ч тийм хүчтэй эсэргүүцэл үзүүлэхүйц баг бол биш. Гэсэн ч Манчестер Сити клуб хэсэгтээ Шахтёр Донецк багт, хасагдах шатны эхний өрсөлдөгч Базельд мөн нэг хожигдсон. Иймд Манчестер Сити клубын аваргуудын лигийн шалгалт жинхэнэ утгаараа ирж байна. Премьер лигтээ Манчестер Сити клуб Ливерпүүл клубыг 1 хожиж 1 тэнцсэн. Лигийн хүрээнд намар болсон эхний тоглолтонд Манчестер Сити өрсөлдөгч Ливерпүүл клубыг 5-0 харьцаатай буулгаж авсан ч тус тоглолтонд С.Мане улаан хуудас авч талбайг орхисон нь тоглолтыг Ситигийн талд эргэхэд нөлөөлсөн бол 1 сард болсон хариу тоглолтонд Ливерпүүл клубт 4-3 харьцаатай хожигдож лигийн анхны хожигдлоо хүлээсэн. Тус тоглолтонд агуулгын хувьд Ливерпүүл илт илүүрхэж байсан ч төгсгөлийн мөчид Манчестер Сити тоглолтыг эргүүлэх оролдлого хийснийг санаж байна. Харин одоо бол хоёр баг өөр дэвжээн дээр анх удаагаа учраа таарч байна. Өнөө шөнө болох тоглолтонд Манчестер Сити клубээс довтлогч С.Агуэро оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа бол төвийн хамгаалагч Ж.Стоунс болон Б.Менди нар бэртэлтэй байгаа.

Хоёр багийн боломжит гараа:

  • Ливерпүүл: Л.Кариус, Т.Александр-Арнольд, Д.Ловрен, В.ван Дейк, Э.Робертсон, Ж.Хендерсон, А.Окслейд-Чемберлен, Ж.Вейналдум, С.Мане, Р.Фирминьо, М.Салах
  • Манчестер Сити: Эдерсон, К.Уокер, В.Компани, Н.Отаменди, Данило, Фернандиньш, К.де Бройне, Р.Стерлинг, Д.Силва, Л.Сане, Г.Жесүс
  • Спорт иллстрейтэд цахим сайтын таамаг: Ливерпүүл 2-1 Манчестер Сити

Б.Бямбабаяр

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dandar 2018-04-04 202.131.225.150

YNWA. $-uudiig balbaad ug

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж