Gucci загварлаг машинаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Gucci загварлаг машинаа танилцууллаа

Загварын ертөнцийн акулуудын нэг Gucci компани 90 жилийн ойгоо угтаж, дэгжин Fiat 500 загварын автомашинаа Женевийн авто шоун дээр танилцууллаа.

Уг машинууд нь тус брэндийн логог илтгэсэн өнгөөр чимэглэж, хаалга болон урд хамар дээрээ Gucci гэсэн нэрийн логогоо тавьжээ. Мөн уг машины суудлын бүрээс, шалавч зэргээс гадна жолоочид зориулсан бээлий, нүдний шил, цаг зэрэг дагалдах хэрэгслүүдээр коллекц гаргажээ.

Загвараас гадна технологийн тоноглолыг ч мартаагүй ба USB оролт, iPod-ын суурь, удирдлага, спикер зэргийг багтаажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж