Монгол төрийн уламжлалыг сэргээх жагсаал хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Монгол төрийн уламжлалыг сэргээх жагсаал хийнэ

Монгол төрийн уламжлалыг сэргээх жагсаал хийнэ

Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 12-нд 06.00 цагаас Д.Сүхбаатарын талбайгаас эхлүүлнэ хэмээн ‘Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн’-өөс өнөөдөр /2018.04.04/ мэдээллээ.

Тус Хөдөлгөөний тэргүүн Ш.Баярсайхан ‘Нам, төр, хулгай гурвыг салган тусгаарлах цаг ирлээ. Төрийн хар хайрцагны бодлогыг цаасан дээр буулгаж өвлөн уламжилдаг юм биш, холч ухаантай, эх оронч хөвгүүдийн цээжинд нь хавтаслуулж уламжлуулдаг.

Төрийн бүх эрх ард түмний мэдэлд байх бүрэн төгс нээлттэй засаглалтай болох, шударга байх тогтолцооны шинэ системийн боловсруулан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 1990 онд дутуу хийснээ гүйцээж, шинээр эхлэх зайлшгүй шаардлага гарч байна.

Мөн хөдөлгөөний зүгээс зорилгоо дараах байдлаар тодорхойлжээ.

Ахуй төрөө цэвэрлэн нам, төр, хулгайч гурвыг салган тусгаарлах

Төрийн тэрбумтнаас ард түмний хөрөнгийг эргүүлэн авч улсын өрийг тэглэх

Оюу толгой, Эрдэнэт гэх мэт ордуудыг төрд эргүүлэн авч улсаа хөгжүүлэх

Хөрөнгөтнүүдэд зориулсан хотхон болон АСЕМ -ын барилга, 570 автобусыг хүүхдэд зориулах гэжээ.

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж