ЭЕШ-ын дүнг өдөрт нь мэдээлдэг болно

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

ЭЕШ-ын дүнг өдөрт нь мэдээлдэг болно

ЭЕШ-ын дүнг өдөрт нь мэдээлдэг болно

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг цахимаар засдаг шилэн технологийг нэвтрүүлж эхэлжээ. Уг технологийг саяхан болж өнгөрсөн байгалийн ухааны олимпиадын үеэр технологийг амжилттай туршжээ. Ингэхдээ жил бүр хэл ам дагуулдаг тестийн нууцлал алдах эрсдэлээс давхар сэргийлж, интернет орчингүй, гар утасны сүлжээ барьдаггүй газарт тусгай багийн мэргэжилтнүүд шалгалтын лацадсан материалыг сурагчдад тараасан байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтад жил бүр улсын хэмжээнд дунджаар 30-40 мянган сурагч бүртгүүлдэг. Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан судалгаагаар улсын хэмжээнд жил бүр 9000 орчим сурагч сумаас аймгийн төв рүү ирж ЭЕШ өгдөг ажээ. Тэд дүнгээ сонсох гэж доод тал нь 14 хоног хүлээсний дараа хуваарь сонголтоо хийдэг.

Энэ үед тухайн суралцагч ирж буцах, байрлах, хоол унааны зардалд ойролцоогоор 200 орчим мянган төгрөгийг зарцуулдаг аж. Өөрөөр хэлбэл, жил бүр нийтдээ 1.8 тэрбум төгрөгийн зардал эдгээр суралцагчдаас гардаг гэсэн тооцоог гаргажээ. Харин энэхүү шинэ технологи нэвтэрснээр дээрх бэрхшээлүүд арилж, шалгалтын дүнгээ хурдан шуурхай авах боломж бүрдэх юм. Одоогоор тус технологийг улс орон даяар нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж