Флорида Пантерс итгэл найдвараа хадгалсаар | News.MN

Флорида Пантерс итгэл найдвараа хадгалсаар

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Флорида Пантерс итгэл найдвараа хадгалсаар

Флорида Пантерс итгэл найдвараа хадгалсаар

Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ) буюу NHL-н улирлын тоглолт өндөрлөхөд ердөө 2-3 тоглолт үлдээд байна. Өнөө өглөө нарлаг Флорида мужийн Флорида Пантерс баг өөрсдийн талбайдаа лигийн хүчирхэг хамгаалалттай Нэшвилл Предаторс багийг хүлээн авч 2-1 харьцаатай ялалт байгуулж плэй-оффын төлөөх итгэл найдвараа хадгалж үлдлээ.

Тоглолтын эхний үед талбайн эздээс Й.Юбердо Ж.МакГинны дамжуулалтаар гоол оруулж талбайн эзэд тоглолтыг хошуучилж эхэлсэн. Тэрээр талбайн баруун талаас Ж.МакГинны өгсөн дамжуулалтыг Й.Юбердо Нэшвиллийн хамгаалагчдын дундаас түрүүлж хүрч эхний гоолыг оруулсан. Ингээд 2-р үед гоол ороогүй бөгөөд шийдвэрлэх 3-р үед мөн л талбайн эздээс К.Сивиур багийнхаа хожлыг баталгаажуулсан гоолыг оруулсан. Харин зочдоос Р.Йоси 3-р үеийн төгсгөлд нэг гоол оруулсан байна.

Энэ тоглолтонд хожил байгуулсан Флорида Пантерс баг 79 тоглолтын дараах байдлаар 41 хожилтой болж 90 оноотой плэй-оффын шугамны дөнгөж доор нь бичигдэж байна. Гэхдээ Флорида Пантерс багийн хүсэл найдварыг үгүй хийх хамгийн өндөр магадлалтай баг бол Филадельфиа Флайерс баг юм. Филадельфиа Флайерс баг плэй-оффын бүсэд 80 тоглолтын дараах байдлаар 94 оноотой Флорида Пантерс багийн өмнө бичигдэж байгаа. Флорида Пантерс баг үлдсэн 3 тоглолтондоо гурвууланд нь хожиж, нөгөө талд Филадельфиа Флайерс баг үлдсэн 2 тоглолтын 1-т нь хожигдох шаардлагатай. Ийм магадлал маш бага, ялангуяа Флорида Пантерс баг үлдсэн гурван тоглолтонд бүгдэнд нь ялалт байгуулахад хэцүү. Зөвхөн харах л үлдэж байна.

Б.Бямбабаяр

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж