Дэлхийн спортын нэгэн тод “од” Норвегийн домогт тамирчин, биатлоны спортын “хаан” Оле Эйнар Бьорндален 44 насандаа зодог тайллаа. Тэрбээр энэ тухай өчигдөр өөрийн төрөлх хот болох Драммендаа хэвлэлийн бага хурал зарлан сэтгүүлчдэд мэдэгджээ. Сэтгүүлчидтэй уулзахдаа “миний хүсэл тэмүүлэл зогсошгүйг та нар мэдэж байгаа. Биатлон өнөөдөр ч гэсэн надад сайхан санагддаг” хэмээн ярьжээ.
“Биатлоны хаан” хэмээх алдрын эзэн Оле Эйнар Бьорндален биатлоны карьераа 1993 оноос эхлүүлж хоёр мянганыг дамнан цасан цагаан зам дээр олон олон ялалтыг байгуулж байсан. 1994 оны Лиллехаммерын олимпийн наадмаас эхлүүлэн 1998-Нагано, 2002-Солт-Лейк Сити, 2006-Турин, 2010-Ванкувер болон 2014-Сочигийн олимпийн наадмуудад оролцохдоо 8 алт, 4 мөнгө, 1 хүрэл медалийг хүртэж байсан бол 22 алт, 14 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн. Үүнээс гадна 1993 оноос Дэлхийн цомд 26 улирал уралдахдаа нийлбэр дүнгээр 6 удаа тэргүүлж байсан юм. Ийнхүү дэлхийн спортын нэгэн том “од” Оле Эйнар Бьорнадлен 26 жилийн спортын карьераа өндөрлүүлж байна.
Б.Бямбабаяр