Токио хотын цагдаа нар криптовалютын хэрэглэгчийн (аккаунт) данс шинээр нээж, гэмт хэргийн бүлэглэлийнхэнд худалдсан хэргээр Хятадын нэгэн бизнесменийг баривчилжээ.
Корпорацийн захирал, 30 настай Лин Шяолин гуравдугаар сарын 15-нд Токио хотын криптовалютын арилжааны платформд Хятад дахь серверээс вьетнам иргэний нэр дээр данс нээсний улмаас баривчлагдсан ажээ.
Гэвч Ли Шяолин өөрийгөө энэ хэрэгт буруугүй гэж мэдүүлжээ. Токиогийн цагдаа нар түүнийг криптовалютын цахим дансаа гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 100,000 иен буюу 945 ам.доллараар худалдсаныг тогтоосон байна. Японы цагдаагийн газрын мэдээлснээр Ли Шяолин криптовалютын нийт зургаан данс нээснээс гурав нь хууль бус үйл ажиллагаанд ашиглагдаж буй нь тогтоогдсон байна.
Токио хотын цагдаагийн газар Ли Шяолиныг гэмт хэрэгтнүүдтэй хамтран ажиллаж, тэдэнд зориулан криптовалютын данс нээж өгдөг байсан гэж сэжиглэж байгаа юм.
Цагдаа нар сэжигтний вьетнам иргэдтэй хуйвалдаж, данс нээх хувийн мэдээлэл худалдан авч, төлбөрт нь 30,000 иен шилжүүлсэн тухай цахим чат дахь мессежийг нь олсон гэнэ.
Эх сурвалж: Kyodo