Дугаарын хязгаарлалтыг өөрчиллөө гэдэг худал мэдээлэл

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Дугаарын хязгаарлалтыг өөрчиллөө гэдэг худал мэдээлэл

Дугаарын хязгаарлалтыг өөрчиллөө гэдэг худал мэдээлэл

‘Автомашины дугаарын хязгаарлалтын хуваарийг өөрчиллөө’ гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр өчигдрөөс /2018.04.03/ эхлэн цацагдсан. Тэгвэл дээрх мэдээлэл худал бөгөөд одоогоор эцсийн шийдвэр гараагүй гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Гүүрэн зам барихтай холбоотой үүсэх түгжрэлээс урьдчилан сэргийлж дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах эсэх талаар иргэдээс санал авч байгаа юм. Санал асуулга дөрөвдүгээр сарын 13-нийг дуустал үргэлжлэх юм. Одоогийн байдлаар Замын цагдаагийн албан ёсны фэйсбүүк хуудсаар авч буй санал асуулгад 7000 орчим хүн оролцжээ.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж