Сэжигтнийг хэн болохыг тогтоожээ | News.MN

Сэжигтнийг хэн болохыг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Сэжигтнийг хэн болохыг тогтоожээ

Сэжигтнийг хэн болохыг тогтоожээ

АНУ-ын Калифорни мужийн Сан Бруно хот дахь YouTube компанийн байранд дөрвөн хүнийг буудаж шархдуулаад өөрийгөө хөнөөсөн сэжигтнийг Насим Агдам гэгч болохыг тогтоосон байна. Цагдаа нэр хэргийн газарт сэжигтэн өөрийгөө гар буугаар буудаж хөнөөсөн байхыг нь олсон юм.

Одоогоор энэ хэрэгт Сан Бруно хотын цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй ажээ. Сэжигтэн компанийн төв байранд гурван хүнийг буудаж шархдуулснаас гадна гадаа явж байсан нэгэн бүсгүйн шагай руу буудаж гэмтээсэн байжээ.

Мөрдөгчид сэжигтэн яагаад ийм хэрэг үйлдсэн шалтгааныг тогтоогоогүй байгаа гэнэ. Гэвч гэр  бүлийн хүчирхийллээс үүдсэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа гэнэ.

Сэжигтний найз залуу байсан гэж таамаглаж буй шархадсан 36 настай эрийн биеийн байдал ноцтой байгаа бол нөгөө хоёр бүсгүйн нэг нь хүндэвтэр байгаа ажээ.

Эх сурвалж: CNN

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Солиотой хог вэ 2018-04-04 122.201.21.58

Бөгсний хэрүүлээ гэж

Avatar

зочин 2018-04-04

Буудагдаад үхсэн хүний цогцос нь байж байхад хэн болохыг нь тогтоох шиг амархан юм байхгүй шүүдээ.

Avatar

зочин 2018-04-04 133.218.38.156

араб л бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж