Сэжигтнийг хэн болохыг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Сэжигтнийг хэн болохыг тогтоожээ

Сэжигтнийг хэн болохыг тогтоожээ

АНУ-ын Калифорни мужийн Сан Бруно хот дахь YouTube компанийн байранд дөрвөн хүнийг буудаж шархдуулаад өөрийгөө хөнөөсөн сэжигтнийг Насим Агдам гэгч болохыг тогтоосон байна. Цагдаа нэр хэргийн газарт сэжигтэн өөрийгөө гар буугаар буудаж хөнөөсөн байхыг нь олсон юм.

Одоогоор энэ хэрэгт Сан Бруно хотын цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй ажээ. Сэжигтэн компанийн төв байранд гурван хүнийг буудаж шархдуулснаас гадна гадаа явж байсан нэгэн бүсгүйн шагай руу буудаж гэмтээсэн байжээ.

Мөрдөгчид сэжигтэн яагаад ийм хэрэг үйлдсэн шалтгааныг тогтоогоогүй байгаа гэнэ. Гэвч гэр  бүлийн хүчирхийллээс үүдсэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа гэнэ.

Сэжигтний найз залуу байсан гэж таамаглаж буй шархадсан 36 настай эрийн биеийн байдал ноцтой байгаа бол нөгөө хоёр бүсгүйн нэг нь хүндэвтэр байгаа ажээ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж