Реал Мадрид айлын талбайд ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Реал Мадрид айлын талбайд ялалт байгууллаа

Реал Мадрид айлын талбайд ялалт байгууллаа

Аваргуудын лигийн дунд шөвөгт учраа таарсан Италийн Ювентус болон Испаний Реал Мадрид багуудын тоглолт урьд шөнө Турин хотын “Альянц” цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа. Тус тоглолт зочин баг Реал Мадрид клубын ялалтаар өндөрлөсөн бөгөөд К.Роналдо дубль хийж аваргуудын лигийн 118, 119 дэх гоол, аваргуудын лигийн шөвгийн 8-н тоглолтонд оруулж буй 22 дахь, аваргуудын лигийн сүүлийн 10 тоглолт дарааллан гоол оруулсан тоглогч болсон.

Ювентус 0-3 Реал Мадрид (гоол: К.Роналдо 3’, 64’, Марсело 72’)

Улаан хуудас: П.Дибала 66’

Шар хуудас: Р.Бентанкур 26’, П.Дибала 45’, С.Рамос 55’

Ювентус: Ж.Буффон, де Шильо, А.Барзальи, Ж.Кьеллини, К.Асамоа (М.Манжукич 69’), Д.Кошта (Б.Матюиди 69’), Р.Бентанкур, С.Хедира (Х.Куадрадо 75’), А.Сандро, Г.Игуаин, П.Дибала

Реал Мадрид: К.Навас, Д.Карвахаль, Р.Варане, С.Рамос, Марсело, Каземирро, Л.Модрич (М.Ковачич 82’), Иско (М.Асенсио 75’), Т.Кроос, К.Бензема (Л.Васкес 59’), К.Роналдо

Реал Мадрид клубын Португал довтлогч энэ тоглолт үнэхээр супер байлаа. Тэрбээр энэ тоглолтонд 2 гоол оруулж, 1 гоолыг дамжуулалтыг Марселод өгсөн. К.Роналдогийн өмнө Ювентус клубын хамгаалагч нар юу ч хийж чадсангүй. Мөн тоглолтын 2-р хагаст талбайн эзэн Ювентус клубын Аргентин тоглогч П.Дибала 2 дахь шар хуудсаа авч талбайг орхисон нь ерөнхийдөө тоглолтын хувь заяаг бүрэн шийдсэн. Хоёр багийн дараагийн хариу тоглолтонд П.Дибала болон Реал Мадрид клубын С.Рамос нар хуудасны улмаас оролцох боломжгүй болсон.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж