Бавари Севилья клубыг талбайд нь буулгаж авлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Бавари Севилья клубыг талбайд нь буулгаж авлаа

Бавари Севилья клубыг талбайд нь буулгаж авлаа

Испаний Севилья клуб урьд шөнө талбайдаа Германы хүчирхэг клуб болох Бавари Мюнхен клубыг хүлээн авч аваргуудын лигийн дунд шөвгийн эхний тоглолтоо хийлээ. Багийнхаа түүхэнд 60 жилийн дараа Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн шөвгийн 8-д шалгараад буй Севилья клуб багийнхаа түүхэнд нэгэн шинэ хуудас нээх тоглолтын өмнө ирсэн. Хэрвээ тэд энэ шатыг давж хагас шигшээд үлдвэл Севилья клуб түүхэндээ анх удаагаа аваргуудын лигийн хагас шигшээд үлдэх байлаа. Гэвч Севилья клуб талбайд дээрээ хичээсэн ч Германы хүчирхэг “машин” Бавари Мюнхен клубыг зогсоож чадсангүй.

  • Севилья 1-2 Бавари Мюнхен (гоол: П.Сарабиа 32’, Ж.Навас авто гоол 37’, Т.Алкантара 68’)

Шар хуудас: Ж.Корреа 15’, Г.Пизарро 90’, Ф.Рибери 13’, Х.Бернат 34’, Т.Мюллер 85’

Севилья: Д.Сориа, С.Эскудеро, К.Лангле, С.Кьер, Ж.Навас, С.Н’Зонзи, Г.Писарро, Х.Корреа (С.Рамирес 78’), Ф.Васкес, П.Сарабиа, Бен Йеддер (Л.Мурьель 80’)

Бавари Мюнхен: С.Ульрайх, Х.Бернат (Рафиния 45’), М.Хуммельс, Ж.Боатенг, Й.Киммих, Х.Мартинес, Ф.Рибери (А.Роббен 79’), Т.Алкантара, А.Видал (Х.Родригес 36’), Т.Мюллер, Р.Левандовски

Бавари Мюнхен клуб Испанид зочилсон сүүлийн хэдэн тоглолтондоо байнга хожигдож байсан бол энэ удаа Севилья клубыг талбайд нь буулгаж авлаа. Ингэснээр талбайдаа хийх хариу тоглолтонд давуу байдалтай оролцоно. Ерөнхийдөө айлын талбайд 2 гоол оруулж ялалт байгуулсан тул Бавари Мюнхен клуб дараагийн шатанд шалгарах магадлал маш өндөр болж байна.

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж