К.Роналдогийн гоёмсог гоол

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

К.Роналдогийн гоёмсог гоол

К.Роналдогийн гоёмсог гоол

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн наймын эхний хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо.

Италийн “Ювентус” өөрийн талбайдаа Испанийн “Реал Мадрид”-ыг хүлээн авсан. Тоглолт 3:0 онооны харьцаагаар зочин багийн ялалтаар өндөрлөсөн юм. 

Энэхүү тоглолтод Кристиано Роналдо 3, 64 минутад гоол хийсэн бол Марсело сүүлийн гурав дахь гоолыг 72 минутад оруулснаар итгэл төгс ялалтыг авч чадлаа.

Тоглолтын үед Роналдогийн гоёмсог гоол спорт сонирхогчдыг бишрүүлж байна. Уран гоё тоглолтоос хийсэн гоолыг дэлхийн олон сая хөгжөөн дэмжигчид шагшин магтлаа. 

Хоёр багийн хариу тоглолт дөрөвдүгээр сарын  11-ний өдөр Реал Мадридын талбайд болно.

Мөн Испаний ‘Севилья’ талбай дээрээ Германы хүчирхэг клуб болох ‘Бавари Мюнхен’-т хожигдсон юм. Хоёр багийн хариу тоглолт дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ‘Бавари Мюнхен’-ын талбайд болно. 

Аваргуудын лигийн тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж