ЭТТ-н захирлыг ажлаас нь чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

ЭТТ-н захирлыг ажлаас нь чөлөөллөө

ЭТТ-н захирлыг ажлаас нь чөлөөллөө

Төрийн өмчит ‘Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ өнөөдөр /2018.04.04/ хуралдаж,  тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүний оронд тус компанийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг томилсон байна. Б.Ганхуяг нь Баянхонгор аймгийнх. Өмнө нь У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан хүн гэх мэдээлэл байна.

 Б.Ганхуяг нь эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй, 1975 онд төрсөн. Түүний ажлын туршлагыг сонирхуулбал:

  • 1999-2000 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ажилтан
  • 2001-2007 онд Монголын оюутны холбооны Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч
  • 2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх
  • 2007-2013 онд ‘Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд захирал
  • 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын ‘Таван толгой”, ‘Оюу толгой” төслийн Нарийн бичгийн дарга
  • 2009-2011 онд ‘Эрдэнэс Таван Толгой’ Ажлын хэсэг /төсөл/-ийн дарга
  • 2011-2012 онд ‘Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байжээ.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж