Б.Бат-Эрдэнэ VS Ү.Хүрэлбаатар

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

VS

Б.Бат-Эрдэнэ VS Ү.Хүрэлбаатар

Б.Бат-Эрдэнэ VS Ү.Хүрэлбаатар

Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөл өнөөдөр хурлаа хийж байна.  Тус холбоо өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд хуралдаж, шинэ тэргүүнээ сонгосон юм. Тус холбоог УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ удирдахаар болсон бөгөөд тус холбоог тойрсон талцал өнөө ч үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн гишүүн асан Ү.Хүрэлбаатар

Монголын Үндэсний бөхийн холбоо Төрийн бус байгууллагынхаа дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж сайхан үг байна. Өнөөдөр зөвхөн бөхийн холбоод гэлтгүй олон холбоод асуудалтай болжээ. Монголд иргэний нийгмийн харилцаанд шилжээд 30-аад жил өнгөрөх үед Төрийн бус байгууллага олноор байгуулагдсан. Энэ нь улс төрийн намаас эхлээд олон байгаагийн дотор нь намаас мөн хөндлөнгөөс нөлөөлөх асуудал их байна. Үйл ажиллагаандаа зохицуулаад явах хэрэгтэй. Бөхийн спортод ч цаг хугацааны эрхээр олон санаа, олон асуудал, бас шинэлэг зүйлүүд гарч байна. Спортын холбоодууд дунд дотроо үл ойлголцож эхэлсэнээс хойш санал нийлэхгүй асуудал их гарч байна. Бидэнд санал тавьж байгаа олон хүн байна. Зарим нь монгол бөхийг арилжааны тал руу явуулах хэрэгтэй гэх нэгэн байхад уламжлалт хэлбэрээр явуулах нь зүйтэй гэсэн саналтай иргэн ч байна. Сэтгэлийн хөдлөлөөр хөдөлж, үрэн таран хийхгүй гэж бодож байна.

Хууль тогтоогч, УИХ-ын гишүүн хүн хууль бус, хүчингүй хурлыг удирдаад, өөрөө тэргүүнээр нь сонгогдоод явчихлаа. Энэ бол хууль тогтоогч хүн хуулийнхаа эсрэг, шүүхийн эсрэг ажиллаж байгаа хэрэг боллоо. Бөхчүүдийн хооронд илүү их талцал үүсгэсэн явдал болсон. Бид бол шүүхийн шийдвэрийн дагуу хуралдаж томилогдсон л хүмүүс. Өөрсдөө сайн дураар, хууль зөрчиж хуралдаагүй. Бид дахин цагдаа, шүүхэд гомдол гаргахгүй. Угаасаа шүүхийн шийдвэрүүд гарчихсан. Шүүхийн шийдвэрийн дагуу хурлаа хуралдуулаад тэргүүнээ сонгочихсон. Одоо хаана, хэнд гомдол гаргах юм бэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэр гүйцэтгээгүй гэж цагдаад өгнө л дөө.

Бэлтгэсэн Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж