Хятадын Батлан хамгаалахын сайд Москвад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Хятадын Батлан хамгаалахын сайд Москвад айлчилж байна

Хятадын Батлан хамгаалахын сайд Москвад айлчилж байна

Хятадын Батлан хамгаалахын шинэ сайд Москвад хийж буй айлчлал нь Москва-Бээжин цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж буйг АНУ-д сануулж буй анхааруулга хэмээн мэдэгдсэн байна.

Хятадын Батлан хамгаалахын сайд генерал Вэй ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай яриа хэлэлцээ эхлэхийн өмнө ийм мэдэгдэл хийжээ.

Өнгөрсөн сард Хятадын Батлан хамгаалах яамны сайдаар томилогдсон Ван Фэн “Эхний гадаад айлчлалаа ОХУ-аас эхэлж байгаа нь хоёр орны зэвсэгт хүчний хамтын  ажиллагааг дээд түвшинд өргөжүүлэн хөгжүүлж, стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлж буйг дэлхий нийтэд харуулах зорилготой” хэмээн мэдэгджээ.

Айлчлалын үеэр Хятадын Батлан хамгаалахын сайд Ван Фэн Москвад хотод өнөөдөр болох Олон улсын аюулгүй байдлын чуулганд оролцох ажээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “Ван Фэнгийн айлчлал ОХУ-Хятадын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: AP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж