Путин: Орос-Туркийн харилцаа урагшилж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Путин: Орос-Туркийн харилцаа урагшилж байна

Путин: Орос-Туркийн харилцаа урагшилж байна

БНТУ-д албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх дээд хэмжээний уулзалт зохион байгуулж,  дөрвөн хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Уулзалтын дараа Путин Эрдогантай хамт хэвлэлийнхэнд мэдэгдэл хийж, 2020 онд ОХУ-аас тус улсад нийлүүлэхээр төлөвлөж байсан S-400 батлан хамгаалах системийг нийлүүлэх хугацааг наашлуулна хэмээн амлажээ.

Эрдоган мэдэгдэлдээ S-400 пуужингийн довтолгооноос хамгаалах системийг ОХУ-аас худалдан авах хэлэлцээрт гарын үсэг зурсан гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэлдээ “Хоёр орны харилцаанд алхам алхмаар ахиц гарч байгаа” хэмээгээд Анкарагийн уулзалтаар авч хэлэлцсэн гол асуудлууд нь худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай байсан” гэжээ.

Гуравдугаар сард болсон ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Владимир Путиныг эхний гадаад айлчлалаа Туркээс эхэлснийг Эрдоган “Турк-ОХУ-ын харилцаанд чухал үйл явдал” хэмээн онцолжээ.

2017 онд Туркт ОХУ-ын 4.7 сая жуулчин аялсан бөгөөд 2018 онд энэ тоог зургаан саяд хүрнэ гэж найдаж буйгаа Эрдоган хэлсэн байна. ОХУ болон БНТУ-ын гадаад худалдааны хэмжээ 22 тэрбум ам.долларт хүрчээ.

2015 онд Сири-Туркийн хилийн орчим Оросын тийрэлтэт онгоцыг унагаснаас болж Москва-Анкарагийн харилцаанд сэв суусан юм.  2016 оны арванхоёрдугаар сард Анкара дахь ОХУ-ын Элчин сайд асан Андрей Карлов зэвсэгт халдлагын үеэр амиа алдсаныг Путин өдөөн хатгалга гэж үзсэнээр хоёр орны харилцаа ээдрээтэй болж эхэлсэн билээ.  

Эх сурвалж: Xinhuanet

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж