Хятад улс сүүний шинэ стандарт мөрдөхөөр боллоо

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Хятад улс сүүний шинэ стандарт мөрдөхөөр боллоо

Хятад улс сүүний шинэ стандарт мөрдөхөөр боллоо

Хятад улс хүүхдийн сүүнд тогтоосон чанарын хамгийн нарийн стандартаа цаашид ч мөрдөхийн хамт зах зээлд худалдаалагдах сүүнд ялгаатай стандарт тогтоохоор болж, энэ асуудлаар хэрэглэгчдийн санал асуулга явуулж байгаа тухай Хятадын хэвлэлүүд мэдээлж байна.

Энэхүү шинэ стандартын онцлог гэвэл, онц сайн чанартай сүү болон жирийн сүүнд ялгаатай үнэ тогтоосноор хэрэглэгчдийн сонгож хэрэглэх эрхийг хангахаас гадна сайн сүүг өндөр үнээр худалдаалах боломжийг хангаж байгаа ажээ.

Одоогийн байдлаар Хятад улсад хэдэн мянга, хэдэн арван мянган саалийн үнээг малчид фермерүүд хуваан маллаж байна. Өөр өөр нөхцөлд маллаж байгаа үнээний сүүний чанар янз янз байдаг. Гэтэл 2010 онд тогтоосон стандартыг хэрэглэж байгаа  болохоор чанар сайтай сүү үнэ хүрэх аргагүй байна.

Хятадын Хөдөө аж ахуйн институтийн эрдэм шинжилгээний ажилтан Ван Жячи хэлэхдээ “Янз бүрийн сүүний аж ахуйнуудын нийлүүлж байгаа сүүг хольж  хэрэглэж байгаа нь аж ахуйнуудын сайн сүү гаргаж авах хүсэл эрмэлзлэлийг  бууруулах талтай байна. Одоо гарах гэж буй шинэ стандартыг хэрэглэж эхэлснээр аж ахуйнууд сайн чанарын сүүгээ хаяг шошгон дээр нь нааж, илүү үнээр худалдаж  болохоос гадна худалдан авагчид сүүг өөрийн хэрэгцээндээ тохируулан авах боломжтой болох юм” гэлээ.

Эх сурвалж: Хятадын Ардын өдрийн сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж