Астанагаас “шүүрэх”  алтан туршлага | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Астанагаас “шүүрэх”  алтан туршлага

Астанагаас “шүүрэх”  алтан туршлага

1980-аад оны төгсгөлөөс коммунист үзлээс ардчилал руу шилжсэн хэд хэдэн улс бий. Тэдний нэг болох Казакстан улсын Астана хотод хоёр улсын Засгийн газар хоорондын хуралдаан өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлөв. Дөрвөн жилийн дараа зохион байгуулагдсан хоёр улсын Засгийн газар хоорондын хуралдаанаар хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагаа болон уул уурхай, тээвэр, байгаль орчин, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр талуудаас гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж харилцан тохиролцоонд хүрсэн үр дүнтэй хурал болов.

Урт хугацаанд завсарласан хоёр улсын Засгийн газар хоорондын хуралдаан цаашид хоёр жил тутамд зохион байгуулж байх тохиролцоонд хүрч өндөрлөв. Ингэснээр хоёр улсын харилцаа өргөжих, хамтран ажиллах, туршлага солилцох чухал үйл явдлууд ирэх жилүүдэд өрнөх биз ээ. Энэ удаагийн Засгийн газар хоорондын хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тэргүүтэй албаныхан оролцов.

Тал дээрх тэнгэр баганадсан барилгууд

Казакстан улсыг Монгол Улстай ижил гараанаас эхэлсэн гэдэг. Гэхдээ тэдний өнөөдрийн хөгжил биднээс хэд дахин илүү, сүрлэг болжээ. 1997 оноос цоо шинэ Астана хотыг барьсан тул 21 настай залуу хот юм. Хуучны Алма-Ата хотоос нийслэлээ нүүлгэж, хааш хааш 600 км үргэлжлэх тал дээр цоо шинээр байгуулсан байдаг. Ингэхдээ дэлхийн алдартай архитекторуудын уран санааг Астанад сүндэрлүүлжээ.

Тэд ийн хөгжсөн нь байгалийн баялгийн нөөц. Казакстан улс уран, байгалийн хий, нефтийн нөөцөөр дэлхийн тэргүүлэгч орны нэг. Байгалийн баялгаа богино хугацаанд үнэд хүргэж, үнэ цэнэтэй улс болгосон хүн нь тус улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев. Казакстан улсын цор ганц давуу эрх менежер.

Тэр улсаа зөв менежмент, зөв бодлогоор удирдаж, өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн гэдгийг дэлхий, Казакстаны иргэд хүлээн зөвшөөрсөн. Казакстан улс дэлхийн тавцанд тоглогч болоход Назарбаевын гар дахь хөзөр нефть байсан. Тэр хөзөр дэлгэх цагт зөв тоглогч байж чадсан нь өнөөдрийн Казакстанаар дүгнэж болохоор.

Гэхдээ Назарбаев бүгдийг хийж бүтээсэн гэхээс илүү Норвеги улсын туршлагыг нутагшуулсан. Ялангуяа байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахдаа Норвегийн Баялгийн санг хуулбарласан. Ингэж тэр дэлхийн зах зээл дээрх нефть, уран, байгалийн хийн том тоглогч болж, улсынхаа ард иргэдийг орлоготой, ажилтай болгож чадсан. Баялгийн сан бол бидний хувьд шинэ зүйл биш. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд яригдаж буй асуудал. Биднийг баялгийн сантай болно, болохгүй гэж маргалдах зуур баялгийн сангаа зөв удирдсан тэд урагшаа том алхалж, том амбицтай улс болж байна. Казакстан улсад дундаж давхарга, баячууд гэсэн зиндаа бий. Ядуучууд гэх ойлголт энэ улсад байхгүй гэхэд болно. Ажилгүй байсан ч тэтгэмжээ аваад амьдраад байх боломж нь бий. Астана хот 1,2 сая хүн амтай.

Ирээдүйд хадгалсан сангийн хөрөнгө нь 72 миллиард ам.долларт хүрчээ

Казакстан улсад маш олон баялгийн сан бий. Үүнээс хамгийн том нь “Самрук-Казына” гэх сан. Энэ сангийн удирдах зөвлөлийн даргаар тус улсын Ерөнхий сайд ажилладаг. “Самрук-Казына” сан дотоодын аж ахуй нэгж, компаниудад хөрөнгө оруулалт хийдэг гол хөдөлгөгч нь. Казакстаны компаниуд 51-100 хувийн төрийн эзэмшилтэй байдаг учраас хөрөнгө оруулалтыг баялгийн сангаасаа хийдэг. Ингэснээр дотоодын аж ахуй нэгжийн үйл ажиллагаа идэвхтэй, тогтмол байх, ажлын байр хадгалагдах боломжийг бий болгодог. Цалин, орлого тогтмол, өндөр учраас иргэдийн худалдан авах чадвар ч өндөр. Түүнээс гадна Назарбаевын гар хүрдэггүй “Үндэсний сан” гэх нэртэй баялгийн сан бий. Энэ сан бол ирээдүйд хадгалагддаг учраас онцгой тохиолдолд тодорхой хэмжээний мөнгийг нь авч хэрэглэж, тодорхой хугацааны дараа буцаан хийдэг. Албан бус мэдээллээр “Үндэсний сан”-д 72 миллиард ам.доллар хадгалагдсан байдаг гэнэ лээ. Казакстанд ам.доллар өснө, тенге /Казакстаны мөнгөн тэмдэгт бөгөөд 1 тенге 7 төгрөгтэй тэнцэнэ/ суларна гэх ойлголт байхгүй. Учир нь алтаа төр нь худалдан авч, өөрсдөө цэвэршүүлэн хадгалдаг. Хилээр алтаа бараг л гаргадаггүй. Уул уурхайн баялагтай орнууд алтаа дотооддоо цэвэршүүлж, хадгалж долларын нөөцөө бүрдүүлдэг. Монгол Улс өнөөдрийг хүртэл алтаа гадагш нь гаргаж, цэвэршүүлж гулдмай болгоод эргүүлж авчирч хадгалдаг. Үүндээ ч чамгүй мөнгө зарцуулдаг. Тэгвэл сая болж өнгөрсөн Засгийн газар хоорондын хуралдааны үеэр Казакстан улс алт цэвэршүүлэх үйлдвэрийн ноу хау-гаа Монголд үнэгүй өгөх боломжтой гэдгээ тодотгосон. Хэрэв бид энэ боломжийг ашиглавал дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох бүрэн боломжтой. Гэхдээ яриа хэлэлцээр цаашид үр дүнтэй үргэлжилбэл шүү дээ.

Бид хоорондоо тэмцэлдэж байх хооронд нэг гараанаас эхэлсэн орнуудын хөгжлийн хурд нь цаг хугацаатай уралдаж байна. Харин бид өнөөдөр юутай сууж байна вэ. Мэдээж ардчиллын буянаар олж авсан ололтуудаа үгүйсгэх гэсэнгүй. Ардчилал хөгжсөн орны хувьд Назарбаев “дарангуйлагч”, гэхдээ тэр сайн нь. Нурсултан Назарбаевын улсаас суралцах, авах, тэднийг ашиглах, шүүрээд авах олз их байна. Харин тэр боломжийг ашиглах эсэх нь цаг хугацааны асуудал биз ээ.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-04-04 122.201.22.62

Юу ч шүүрээд манайд нутагшихгүй за. Бид ч чадахгүй. Харин ганцхан зүйл байна. Тэр бол Назарбаев шиг Ерөнхийлөгчийг төрүүлэх. Тэгвэл бусад нь болно.

зочин 2018-04-04 112.72.14.83

үлгэрт 60 толгойтой жартгай хар мангасч билүү гардаг шиг төрийг хэт олон толгой удирдах нь хөгжлийг сааруулж олон ургалч гэдгийн далбаан дор хэрүүл тэмцэл,атаа жөтөө алиагаа алдаж эцэстээ хөл толгойгоо олохоо байтал мунгинаж муудалцах болтой. Тиймээс үндсэн хуульд эхний ээлжинд парламентын 2 танхимтай болж, ерөний сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, яамдын тоог цөөлж, орон нутагийн бие даасан байдлын эрх зүйн орчныг тодорхой болгох ажилдаа ханцуй шамлан орцгооё. Бие биенийгээ мэрж муулахаас илүүтэй хууль хяналтын байгууллагын ажлыг шудрага шуурхай болгож, ялтан болоогүй байхад нь ялалсан юм шиг худлаа мэдээ мэдээлэл цацдаг явдлыг таслан зогсооход анхаарвал зүгээрсэн.

Чук 2018-04-04 112.72.11.110

Казахд Арева ажиллана Монголд болохгүй гэх мэт. Зүгээр л манай Оюутолгойн дайны 20 төсөл зэрэг ажиллаж байна шүү дэ. Назарбаев эхлээд хөрөнгө оруулалт татаж эргэлдүүлэх мөнгөтэй болоод дараа нь өөрсдөө бие дааж хийх чадвартай болчиж байгаам. Уул уурхайн төсөл эхлүүлэх нь хамгийн чухал онцлтгтой байдаг . Эхлүүлнэ гэдэг нь маш том ХО н суурь тавигдаж байгаам. Бид бол гацааж ганц эхлүүлснээ нийлж доромжлоод шор онд хийчиж байх шиг байна. Гацаадаг нөхдүүдээ дээрээ залцан нөгөөдүүл нь өдөр бүр хөндлөн гулд юм яриад.. Гээд ярихаар намайг ху жаа хувхай гээд л тэр чинь муу гэрээ авилга авсан жуман юм болно л до. Би бодохдоо ядаж 5 толгойг төмөр замтай нь мөн ураны уурхай бусад төслүүдийг ОТ той цуг 10 жилийн өмнө эхлүүлцэн бол гэж... Цаг хугацаа алдагдсан боломж эргэж олдох биш. Казахстан Монголын хөгжлийн ялгаа нь хэт оронч хандлаг популизм юм. Бүх заалтууд нь манайд ашигтай төгс гэрээг энэ ертөнцийн хөлдүү мухарт хэн ирж байгуулхав дэ.

Зочин 2018-04-04 202.21.101.226

Казакстан биш Казахстан шүү

Ардчилал гэж юу юм бэ 2018-04-04 66.181.161.56

Ардчилал гэдэг чинь бэлэн болох гэсэн үг лдээ. Манайд дураараа байх гэдэг хэлбэрээр ашиглаад явж бн. Бид оюунлаг хүнийг ялгаж төрд гаргаж чаддаг түвшинд хүрж бэлэн болоогүй. Хятад, Орос энэ Казакстаны жишиг бэлэн бологүй загварыг мэддэг учир юу юугүй байгуулагдсан системээс авахыг аваад үлдэж чадсан улсууд. Манайд өөрсдийнхөө хариуцлаггүй байдлыг ард иргэдээсээ нуун дарагдуулахын тулд ийм улсуудыг дарангуйлалын засаглалтай мэт олон нийтэд ойлголт төрүүлэхээр төөрөгдүүлж юм толгойгийн угаадаг.

Зочин 2018-04-04 66.181.161.56

Бид бэлэн болоогүй байж сонгох сонгогдох эрх гэдэг ардчилалын гол зарчимыг ашиглаж төрдөө хүн хуурдаг худлаа ярьдаг бүлэглэлийг төрд болоод төрийн бүх институдыг бүрдүүлсэн. Энд төрийн тулгуур бодлого гэдэг юм бхгүй болсон. Намын эсвэл намаар дамжсан бүлэглэл гараад ирсэн. Дархлаажисан.

Зочин 2018-04-04 66.181.161.27

Хүзүүгүй хүний ардчилал биднийг ийм болголоо

Зочин 2018-04-04 207.244.83.121

Монголд Казахстанаас илүү юм зөндөө бий. Сайн талыг нь олж харах хэрэгтэй.

Мундаг юмаа эд 2018-04-04 122.201.21.58

Их л мундаг улсаа хөгжүүлж бгаа ерөнхийлөгчдөө. Атаархахаас өөр яахав америк хүртэл найзлая гээд гүйгээд бна. Удирдагч ийм л байдаг байх. Бусад асуудал нь тэдний дотоодын асуудал. Хамтарлаа гээд муудахгүй ээ хүн үргэлж сурч байдагаас хойш

Mn 2018-04-04 211.36.140.153

Монголд манкурт боол шиг боолын сэтгэхүйтэй сонгогчид МАНАН -г л сонгодог. Төр нь ч улсаа хөгжүүлдэггүй. Иргэд нь ч сонгуулийн үеэр өөр сонголтын талаар бодож, төсөөлж ч чаддаггүй боолын сэтгэхүйтэй э р г ү ү т э н э г юмнууд.

zochin 2018-04-04 202.9.40.177

odoo hoorondoo alalts.kkk. manaikh iim l humuus shuu dee. zaabal shuumjleh gd baidin.

Zochin 2018-04-04 178.88.70.162

Миллиард ((тэрбум)) гэж биччихсэн байхад яаж триллион болгож уншаад байнаа хүмүүсээ

Зочин 2018-04-04 202.72.245.194

АЙМШИГТАЙ САЛХИЛААД ХҮН МАШИН ХИЙСДЭГ ГАЗАР БАЙНА ЛЭЭ ШҮҮ, ӨВӨЛ ИХ ХҮЙТЭРЧ МУУР НОХОЙ ГҮЙДЭЛ ДУНДАА ОСГООД ХӨЛДСӨН БАЫСАН ШҮҮ, ГАЗАРАА БУРУУ Л СОНГОЖДЭЭ

Зочин 2018-04-04 103.57.92.116

Казакстан хөгжиж байгаа. Хэдэн жил байсны хувьд сайн мэдэж байна. Ард түмэн нь ч сэтгэл хангалуун байдаг. Назарбаев өөртөө ч өрөөлд ч ашигтай үйл ажиллагаа явуулж чадаж байгаа. Угаасаа ард түмэн нь ч тэгж ярьдаг юм билээ. Өөрөө ч баяжаад улсаа ч баяжуулаад бид ч хангалттай амьдарч байна болоо штээ л гэдгийн билээ. Манайхан эсрэгээрээ өөрийнхөө түрийвчийг л зузаатгаад байхаас ард түмэн улс орон руугаа хялайлгахгүй. Ядаж 70 ард түмэн улс эх орон :30 өөрөө байдаг бол өдийд хөгжсөн л байгаа. Манайхан эсрэгээр нь гусдаг л даа даанч

Ard 2018-04-04 202.21.117.178

Manai Mongold bolj butsen yum hovor bna da! Ard tumen hohirch bna! Darga nar idsen uusan tegeed 3 jil awsan bolood boloo! 1.5 jil suusan bolood garna.N.Enkhbayaraas ehelsen !

Иргэн 2018-04-04 202.70.34.146

Яг ижил гараанаас 1990 онд гарсан энэ улс цойлж өгчээ. Харин манайд МАНАН-гийн дарга , авилгачид өөрсдөө л хулгайгаар баяжиж оффшор руу мөнгөө зөөж, Монголыг өрний хүүдий болгож хаяад байна даа

Зочин 2018-04-04 203.91.112.108

72 trillion ? Hudlaa bichihee bolildoo

Зочин 2018-04-04 64.119.20.217

Төр хамгийн муу менежер Назрбаевийн засагийн дарга нар баахан тендер концесс аваад 10%г хармаалаад хувийн хэвшлүүдэд даатгаад ямар нэг хяналтгүй орхичохоор ингээд сайхан хөгжиж байгаам

haha 2018-04-04 178.89.175.49

surah zuil baina nazarbaevaas

haha 2018-04-04 178.89.175.49

mongolchuud uguudei haanaas hoish 1990 on hurtel uursduu tur ulsaa udirdaj baigaagui 1990 onoos hoish mongolchuud tur ulsaa udirdaad uvdug shoroodson. getel kazakhuud 15 zuunaas negdmel neg uls bolood 17r zuun hurtle bie daasan baij baigaad orosd dagaar orood 1990 onoos turt ulsaa Kazakh hun udirdaj delhiin hemjeenii ulsiin toond orloo.

Зочин 2018-04-04 85.117.127.10

За энэ нийтлэлийг бичсэн нөхөр естой судалгаа хийгээгүй шаал хадлаа мэдээлэл бичсэн байна. 72 трлн ам. доллар биш байх, 72 млрд байх аа. Одоо эдийн засаг нь удаашралттай байгаа. Ажилгүйдлийн тэтгэмж гэж байхгүй. За тэгээд цоо шинэ хот гэсэн байна, ер нь өмнө нь Целиноград дараа нь Акмола гэсэн нэртэй хот байсан юм. Тэр хотыг Астана болгон өөрчилж, Зүүн ба Баруун эрэг гэж хувааж зүүн тал нь шинэ Астана, баруун тал хуучин Астана болсон. Тэр цоо шинэ гэж байгаа нь Зүүн эрэг нь. Маш гое хот болгож чадсан.

eer 2018-04-04 202.21.125.110

Мэдрэлтэцгээхээ л больчих.

Зочин 2018-04-04 119.40.98.75

Алт цэвэршүүлэх үйлдвэр баригдаасай\n

Оюунсүх 2018-04-04 27.123.214.103

20 иод жилийн өмнө улс гэж байгаагүй газар очиж туршлага судалдаг мөн их ухаантай ард түмэн юм аа. Ай хөөрхий дөө гэж !!!!!!!!!!

Зочин 2018-04-04 203.169.49.93

Тал газар ядаж нүүрсний утаа тогтохгүй, салхинд амархан замхарна.

Зочин 2018-04-04 46.34.206.176

Салхигүй болгохын тулд Астана хотын гадуур том Ой мод байгуулаад байгаа. \n

iRGEN 2018-04-04 202.170.68.162

Chimegee yun 72TRL USD san bee? Tenge san bailgyi dee...Medeelelee nyagtal.Delhii deer hamgiin bayan san bol 1 TRL USD santai Norvegin Byalgiin san sh t.

Зочин 2018-04-04 202.179.31.13

Сан нь тенге биш 72 млрд ам доллар, гэхдээ энд нь хэдэн жилийн өмнөх тоо жм байна, одоо өссөн баймаар, Астана хотыг цоо шинээр босгосон, урьд өмнө нь тэнд хот гэхээр юм байгаагүй, хүмүүс нь ажилсаг, манайх шиг байнгын улстөржилт байхгүй, ганц хүчирхэг удирдагчтай, худлаа дүр эсгэсэн ардчилал гэж үгүй, гол зарчим нь ажилтай орлоготой байх учиртай, манайх шиг тэнд Элбэгээ, Үүл нар өлсгөлөн зарлаагүй, зах зээлд тайван аажуу шилжсэн, хүний эрх энэ тэр гэж ярьдаггүй учир нь хүн бүр орлоготой байх явдал