Дуучин С.Тэнгэр, Жесси Жейтэй өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Дуучин С.Тэнгэр, Жесси Жейтэй өрсөлдлөө

Дуучин С.Тэнгэр, Жесси Жейтэй өрсөлдлөө

‘The Voice’ шоу адил дүрэмтэй ‘Singer’ тэмцээний шинэ улирлын өрсөлдөөн БНХАУ-д болж байна.  Тус шоу нэвтрүүлэг нь Хятадын хамгийн их үзэгчтэй контентын нэг аж. Энэ удаад тус нэвтрүүлэгт Хятадын төдийгүй дэлхийн томоохон уран бүтээлчид ирж оролцож байна.

Нэгдүгээр сард эхэлсэн тус тэмцээний сүүлийн шат энэ сарын 20-нд болно. Одоогийн байдлаар тус шоуг оноогоор дуучин Хуа Ченюу тэргүүлж байгаа бол Британийн дуучин Жесси Жей хоёрдугаарт, тэдний араас “Монгол тулгатны 100 эрхэм’-ийн нэг, Өвөр Монголын алдарт дуучин С.Тэнгэр нар нэхэж буй.

Үзэгчдийн зүгээс Жесси Жей хэдийнэ од болсон ч энэхүү тэмцээнд оролцож буйд нь талархаж хүчтэй өрсөлдөгчийн нэгд тооцож байна.  Харин Дуучин С.Тэнгэр нь Хятадын төвийн дуу урлагийн чуулгын улсын нэгдүгээр дэсийн жүжигчин, Хятад улсын хөгжимчдийн нийгэмлэгийн хэрэг мэдэгч, “Бөртэ чоно” хамтлагийн гоцлол дуучин, Төрийн зөвлөлийн онц тэтгэлгийг хүртэгч, Бүх Хятадын Хөдөлмөрийн баатар зэрэг албан тушаал, цол хэргэмтэй юм. Түүнийг “Чингис хаан” киноны дуугаар монголчууд мэдэх билээ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж