Гал унтраах зориулалттай төхөөрөмж хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Гал унтраах зориулалттай төхөөрөмж хандивлалаа

Гал унтраах зориулалттай төхөөрөмж хандивлалаа

Онцгой байдлын албанд техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Рио Тинто компани, Монголын Улаанзагалмайн нийгэмлэгтэй хамтран нисдэг тэргээр ус болон хөөсний холимогоор гал унтраах зориулалттай гурван хөнөгийг дагалдах хэрэгслийн хамт хандивлах үйл ажиллагаа өнөөдөр ОБЕГ-т боллоо.

Тус арга хэмжээнд Рио Тинто компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Мөнхтүшиг, “Оюу Толгой“ ХХК-ийн аюулгүй байдал, гэнэтийн ослын удирдлага хариуцсан менежер Виллем Кроне нар оролцож, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянд хүлээлгэн өгсөн юм.

Уг тоног төхөөрөмж нь 118,506 ам.долларын өртөгтэй бөгөөд 1-3 тоннын багтаамжтай гурван ширхэг ус, хөөс агуулах савтай. Түймрийн голомтонд буюу алслагдсан бүс нутаг, хөвч тайгад гарсан, хүн болон тээврийн хэрэгсэл хүрч очих боломжгүй ойн түймрийг агаараас унтраахад зориулагдсан төхөөрөмж юм.

Энэхүү төхөөрөмж нь агаараас ус шүрших хөнөгийн систем үйлдвэрлэлээрээ салбартаа тэргүүлэгч Австралийн Эс И Ай Интернейшнл компанийн бүтээгдэхүүн юм байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж