Шалгалтын дүнг шууд засах шилэн технологийг амжилттай туршлаа | News.MN

Шалгалтын дүнг шууд засах шилэн технологийг амжилттай туршлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Шалгалтын дүнг шууд засах шилэн технологийг амжилттай туршлаа

Шалгалтын дүнг шууд засах шилэн технологийг амжилттай туршлаа

Орхон аймагт “Эрдэнэтийн ирээдүйн эзэд’ байгалийн ухааны хичээлүүдийн нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад болж, шалгалтын дүнг шууд засах шилэн технологийг амжилттай туршаад ирлээ.

БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төв, Орхон аймгийн ЗДТГ, ‘Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн’ ТББ-аас хамтран зохион байгуулсан тус олимпиадад нийт 105 сурагч бүртгүүлснээс 102 сурагч олимпиадад ирж оролцсон. Математик, хими, физик, биологи, газарзүйн хичээлүүдээс бүрдсэн байгалийн ухааны нэгдмэл агуулгын олимпиадын тестийн нууцлалыг хадгалах үүднээс интернет орчингүй, гар утасны сүлжээ барьдаггүй газарт тусгайлсан мэргэжлийн баг хамт олон боловсруулан, битүүмжилж лацдан цагдаагийн хамгаалалт доор Орхон аймагт хүргэн ирж хянагч багш нарыг байлцуулан олимпиадын материалыг 9 цаг 00 минутад оролцогч сурагчдын өмнө задалсан юм.

Олимпиадын явцыг фэйсбүүкийн LIVE-аар нийтэд ил тод хүргэснээс гадна ‘Хангарьд’ спорт цогцолборын спорт заалнаас шууд дамжуулан ‘Уурхайчин’ соёлын ордны өмнөх дэлгэцээр эцэг эхчүүд, Эрдэнэтийн иргэдэд харуулсан нь олимпиадын хэр нээлттэй, шударга зохион байгуулагдаж буйг харуулсан юм. Олимпиадын дүн гарснаар шагнал гардуулах ёслолд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор, Орхон аймгийн БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан гэх мэт албаны хүмүүс оролцов.

Нийт оролцсон суралцагчдыг программын тусламжтайгаар онооны дарааллаар байр эзлүүлэн хамгийн өндөр оноо авсан 20 сурагчийг шалгаруулахад Ш.Отгонбилэгийн нэрэмжит ШУТИС-ийн ахлах сургуулийн сурагчид эхний гурван байрыг эзэлсэн . Өөрөөр хэлбэл тус сургуулийн сурагч С.Уранчимэг 114 оноогоор тэргүүн байр, Т.Цэлмэг 87 оноогоор 2-р байр, А.Мөнхзаяа 84 оноогоор 3-р байр эзэлсэн бол ‘Орхон Эмпати’ сургууль, 14-р сургууль, 13-р сургууль гэх мэт бусад сургуулийн сурагчид онооны дарааллаар 20 хүртэлх байруудыг эзэлсэн.

Өмнө нь нийслэлд энэхүү цахим программаар зохион байгуулагдсан олимпиадад хамгийн дээд тал нь 97 оноог авч байсан бол энэхүү цахим засалтын программ нэвтэрснээс хойших хамгийн өндөр буюу 114 оноогоор Эрдэнэтийн хүүхэд рекордыг мөн шинэчлэн тогтоож байна.

Цаашид боловсролын салбарын цахим шилжилтийг улам эрчимжүүлж, хаврын ЭЕШ-ыг мөн багш нар гараар засч цаг хугацаа алддагийг халж, 2 минутын дотор бүх сурагчдын оноог гаргахаар зорьж ажиллаж байна.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2018-04-04 202.9.40.55

8 Р ЛАБОРАТОРИ СУРГУУЛЬ 2 БАЙР ЭЗЛЭСЭН БИЧЭЭГҮЙ БНА

Avatar

зочин 2018-04-04 103.9.88.162

Нэг сая гаруй сонгогчтой сонгуулийн дүнг шууд гаргаж байхад 30 гаруй мянган хүүхэдийн шалгалтын дүнг маш богино хугацаанд шууд гаргаж болно доо

Avatar

Иргэн 2018-04-04 202.21.124.21

Мэдээний гарчиг нь ямар тэнэг юм бэ.

Avatar

Шалгалтын дүнг шууд засах 2018-04-04 103.26.195.105

Шалгалтын дүнг богино хугацаанд засаж янзалдаг хулгайн арга технологи туршиж байна гэж ойлгогдхоор бичжээ. Шалгалтын дүнг богино хугацаанд шуурхай нээлттэй гаргах технологи гэвэл зохистой

Avatar

Энэ сайдад хийх ажил олдохгүй байгаам байх да 2018-04-04 202.9.42.115

Хүүхдийн олимпиад зохион байгуулаад л шагнал гардуулаад явж байдаг сайд би лав хараагүй хийх ажилгүй хүний л ажил эсвэл багш нар нь тийм чадамжгүй нөхдүүд байна уу

Avatar

зочин 2018-04-04 202.9.40.183

Юу бичих гээд байгааг таая, Уг нь шалгалтын тестийг шууд үнэлэх шилэн технологи гэвэл арай л дээр юм уу

Avatar

зочин 2018-04-04 202.9.40.183

Шалгалтын дүнг засна гэдгийг ойлгохгүй байна,Муу авсан сурагчын дүнг онц болгож засах гээд байгаа юм уу,

Avatar

Зочин 2018-04-04 203.91.115.248

шалгалтын дүнг засаж болохшүй ээ шилэн байна уу өөр аргаар ч байна уу хамаагүй. Засаж болохгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж