"Shiseido”-гийн бүтээгдэхүүн Монгол бүсгүйчүүдэд маш сайн тохирно

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

"Shiseido”-гийн бүтээгдэхүүн Монгол бүсгүйчүүдэд маш сайн тохирно

"Shiseido”-гийн бүтээгдэхүүн Монгол бүсгүйчүүдэд маш сайн тохирно

Японы гоо сайхны номер нэг, дэлхийн гоо сайхны ТОП таван  брэндийн нэг “Shiseido”-г Монголын хэрэглэгчид маань андахгүй болсон билээ. Анх 2009 онд Бишрэлт Интернэйшнл ХХК  албан ёсны эрхтэйгээр “Shiseido” брэндийг оруулж ирсэн бөгөөд  өдгөө найм дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Харин энэ  сараас эхлэн тэд Монгол дахь анхны  “Shiseido” брэндийн салоныг “ Шангрилла Малл” дахь салбартаа нээхээр бэлтгэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 28 жилийн туршлагатай  мэргэжилтэн Хитоми Комацу Японоос ирж Монгол дахь гоо сайхны  зөвлөхүүдэд сургалт явуулж байна. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Shiseido”-гийн  Монгол дахь анхны салоныг тун удахгүй нээх гэж байна. Салоны онцлог нь юу байх бол?

-“Shiseido” брэнд нь зөвхөн бүтээгдэхүүн борлуулдаггүй. Хэрэглэгчдэдээ сэтгэл шингээсэн үйлчилгээ үзүүлж, сэтгэл ханамжийг өндөрт байлгахыг  чухалчилдаг.  Салоноор бүтээгдэхүүнээ хэрхэн зөв хэрэглэхийг зөвлөнө. Бусад салоноос ялгарах зүйл нь манайх ямар нэгэн аппарат ашигладаггүй. Зөвхөн “Shiseido”-д зориулсан массажны технологиор зөвхөн гарын уран хөдөлгөөнөөр хийгддэг.  “Shiseido” брэнд нь дэлхий даяар гурван том судалгааны төвтэй. Маш нарийн судалгааны дүнд энэхүү массажны технологио гаргасан байдаг. Тодорхой цэгүүд дээр, тодорхой давтамж, хугацаагаар, гараар массаж хийх нь ямар нэг аппаратнаас илүү үр дүнтэй байдаг. Массаж хийлгэснээр хүний цусны эргэлт сайжирч, тайвшран, бүтээгдэхүүн илүү гүн шингэж, үйлчилгээ нь сайжирдаг. Салоноор үйлчлүүлснээр бүтээгдэхүүний үр дүн илүү сайн илэрнэ гэсэн үг.  

-Монгол дахь зөвлөхүүдэд сургалт орлоо. Монгол зөвлөх бүсгүйчүүдийн онцлог нь юу байна вэ?

-Монголд анх удаа ирж байна. Монгол бүсгүйчүүд ичимхий даруу байдаг юм байна. Гэсэн хэрнээ маш хүчирхэг чанартай. Тиймээс аливаа зүйлийн ард заавал гарахаар хичээдэг юм билээ. Богино хугацааны шахуу сургалтыг маань тэд маш амжилттай давлаа.  

-Мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байна вэ?

-28 жилийн өмнө “Shiseido”-д ажилд орсноосоо хойш тасралтгүй ажиллаж байна. 

-Та брэнддээ үнэхээр хайртай бололтой. “Shiseido” брэндийн онцлог нь юу вэ?

-“Shiseido” брэнд нь 1872 онд анх байгуулагдсан. 140 гаруй жилийн түүхтэй брэнд. Японы өв соёлыг өрнөдийн технологитой хослуулснаараа гайхалтай. Мөн хамгийн их судалгааны төвтэй, аюулгүй байдлын стандарт хамгийн өндөртэй гоо сайхны брэнд гэдгээрээ алдартай. Гоо сайхны салбарт хамгийн их нээлт, патенттай. Иймээс би үргэлж брэндээрээ бахархан ажилладаг.

-Монгол орон эрс тэс уур амьсгалтай. Үүнтэй холбоотойгоор ихэнх монгол бүсгүйн арьс эмзэг, хуурай байдаг. Олон жил ажилласан хүний хувьд ийм нөхцөлд арьсыг хэрхэн арчлах талаар зөвлөгөө өгөхгүй юү. Хавар арьсаа хэрхэн арчлах ёстой вэ?

-Хавар их салхитай, шороотой байдаг болохоор арьсны бохирдол дээр түлхүү анхаарах хэрэгтэй. Арьсыг маш сайн цэвэрлэсэн  тохиолдолд түрхэж буй тос, бүтээгдэхүүн маш сайн шингэдэг. Энд онцлон хэлэхэд хөөсөн цэвэрлэгчийг буруу хэрэглэдэг тохиолдол маш их анзаарагддаг. Хөөсөн цэвэрлэгчийг эхлээд гар дээрээ хөөсрүүлж байгаад хөөсөөр нь угаах хэрэгтэй. Шууд нүүрэн дээрээ устай хольж түрхэх нь гүн цэвэрлэгээ болдоггүй. Мөн нарны тос нь нарнаас ч, салхинаас ч хамгаалдаг тул байнга, дөрвөн улирлын турш хэрэглэх хэрэгтэй. Мөн хаврын улиралд арьс маш их хуурайшдаг. Би энд зөвхөн “Shiseido”-д байдаг, манай гол нээлт болсон Ultimune дархлаа сэргээх эссензийг онцолмоор байна. Энэхүү бүтээгдэхүүн нь арьсны дархлааг сэргээдэг тул арьс өөрөө өөрийгөө хамгаалах чадвартай болдог. Хоёрт, арьсыг гүн чийгшүүлдэг тул монгол шиг хурц нартай, салхитай, эрс тэс уур амьсгалтай оронд маш сайн тохирдог.

-“Shiseido”-гийн шинэ салбар “Шангрила малл”-д нээгдлээ. Та сэтгэгдэлээ хууваалцана уу?

 -“Shiseido” брэнд нь 2016 оноос эхлэн “Social Counter” гэсэн шинэ консепцтэйгээр салбар дэлгүүрүүдээ нээх болсон. “Social Counter” буюу илүү нээлттэй бүтэцтэй, аль ч талаас нь хэрэглэгч орох боломжтой, өөрөө өөртөө ч үйлчлэх боломжтойгоороо онцлог. Хэрэглэгч нь худалдааны зөвлөхтэй харилцахад илүү хялбар, нээлттэй, тухтай болсон. Бид Монголд хамгийн сүүлийн үеийн стандарттай, шинэ бүтэцтэй салбараа нээж байгаадаа маш их баяртай байгаа.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж