YouTube компанийн төв байранд халдлага гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

YouTube компанийн төв байранд халдлага гарчээ

YouTube компанийн төв байранд халдлага гарчээ

АНУ-ын Калифорни мужийн Сан Бруно хот дахь YouTube компанийн төв байранд нэгэн эмэгтэй дөрвөн хүнийг буудаж шархдуулсны дараа өөрийгөө хөнөөсөн хэрэг гарсан талаар цагдаагийн газраас мэдээлжээ.

Шархадсан гурван хүний нэг болох 36 настай эрийн биеийн байдал хүнд байгаа гэнэ.  Цагдаа нар түүнийг сэжигтний найз залуу гэж таамаглаж байгаа юм байна. Сан Бруно хотын цагдаа нар хэргийн газар орон нутгийн цагаар 12:48 цагийн үед очиход сэжигтэн эмэгтэй өөрийгөө хөнөөсөн байжээ. Сэжигтэн гар буугаар зэвсэглэсэн байсан гэнэ. Гэвч сэжигтнийг хэн болохыг одоогоор тогтоогоогүй байгаа юм байна.

Сан Бруно хот дахь YouTube компанийн төв байранд 1,700 орчим хүн ажилладаг бөгөөд “Google” компанийн охин компани ажээ.  YouTube компани тус хот дахь хамгийн том ажил олгогч гэнэ.

Шархадсан хүмүүсийг Сан Францискогийн төв эмнэлэгт хүргэжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр хохирогчдын нэг нь зугтах гэж оролдох үедээ шагайндаа буудуулсан гэнэ.

Эх сурвалж: BBC

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж