Цасан шуурга шуурч хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Цасан шуурга шуурч хүйтэрнэ

Цасан шуурга шуурч хүйтэрнэ

Өнөөдөр Төв аймгийн нутаг, Завхан, Архангайн зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Булганы өмнөд хэсгээр, маргааш Хэнтий, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Төв, Дорнодын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний  хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ. Энэ үеэр зам, даваа гүвээ, цас шуурганд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байна. 

Салхи өнөөдөр Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр,  маргааш Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. 

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж