Ньюс хөтөч: Үйлдвэрчний эвлэлийнхэн өлсгөлөн зарлана

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Үйлдвэрчний эвлэлийнхэн өлсгөлөн зарлана

Ньюс хөтөч: Үйлдвэрчний эвлэлийнхэн өлсгөлөн зарлана

ӨНӨӨДӨР ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлэрхэг. Хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 0-2  градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын боловсрол болон соёлын салбарууд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулж буй “Богцон дахь соёлын өв иж бүрдлийг сайжруулах нь” зөвлөлдөх уулзалт  НҮБ-ын байрны хурлын танхимд болно.

10.00

  • ‘Сэтгэлийн өнгө’ сэтгэлзүйн төвийн захирал Г.Наранбаатар Нийслэлийн иргэний танхимд хороо, дүүргийн гэр бүлтэй ажилладаг нийгмийн ажилтнуудад лекц уншина

  •  “Газар тариалангийн тогтвортой хөгжил’ тариаланчдын улсын зөвлөгөөн 10 цагт Төрийн ордонд эхэлнэ. Улсын зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн 700 гаруй тариаланч, ногоочид, жимсчид оролцож, 2018 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ технологийн талаар санал солилцоно. Холбоо барих утас: 9902-0804

10.30

  • Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлэхээр болсон талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал ОӨУБЕГ-ын төв байранд болно. Холбоо барих утас: 99666553

11.00

  • Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, “Ивээлт Анужин” сан-тай хамтран Монголын хүүхдийн хамгийн анхны “АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛЧИН” дуурийг халамж, асрамжийн төвийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр үзүүлнэ. Тоглолт Монголын хүүхдийн ордоны их танхимд болно. Холбоо барих утас: 94839684
  • Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны нээлтийн үйл ажиллагаа орон даяар Мишээл экспо төвд болно

11.30

  • Америк, Монголын ахлах сургуулийн боловсролын хос дипломын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолд Дүнжингарав худалдааны төвийн чанх урд байрлах Глобал олон улсын дунд сургуулийн Номын санд болно. Холбоо барих утас: 9916-5742, 9906-9961, 9191-3865 

12.00

  • ҮЭ-ээ хүлээн зөвшөөрдөггүй Зорчигч тээврийн нэгтгэлийн удирдлагуудын асуудлаар гишүүд ажилчид нь Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Тус байгууллагын ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнууд, гишүүд хотын захиргаанд шаардлага тавьж, суулт хийн, өлсгөлөн зарлах аж. Хэвлэлийн бага хурал  МҮЭХ-ны төв байранд болно.Холбоо барих утас: 96623108

14.00

  • УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит ‘ИДЭР ОЮУНЫ УНДРАА’ аяны хүрээнд байгалийн шинжлэх ухаанаар суралцаж буй оюутнуудын дунд зарласан тэтгэлгийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа.
    Тэтгэлэгт шалгарсан оюутнуудад батламж гардуулах үйл ажиллагаа МУИС-ийн төв байрны лекцийн танхимд болно

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1944.04.04 “Пионерийн үнэн” сонины анхны дугаар хэвлэгдэн гарав. 

1957.04.04 БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч н.Аварзэд болон ГЯЯ-ны орлогч сайд н.Дугарсүрэн нар БНМАУ-д найрсаг айлчлал хийхээр ирж буй БНЧАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг тосохоор үдээс хойш Бээжинд хүрэлцэн ирсэн байна.

1958.04.04 БНХАУ-ын Биеийн тамирын хорооны урилгаар БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Биеийн тамирын хорооны мотоспортын хэлтсийн дарга н.Халтархүү тэргүүтэй монголын баг тамирчид 19 хүн Тяньжин хотод хагас сар айлчлал хийхээр Бээжин хотод хүрэлцэн ирэв. 

1988.04.04 Ханш нээх баярыг тохиолдуулан БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин сайдын зөвлөх Ван Баомин Элчин сайдын яамны ажилчдын хамт БНМАУ-аас БНХАУ-ын ажилчдад зориулан Улаанбаатар хотноо байгуулсан оршуулгын газрыг цэвэрлэж хөшөөнд цэцэг өргөв. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж