Улаанбаатар хотод 2 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод 2 градус дулаан байна

Улаанбаатар хотод 2 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн цаг агаарын мэдээллийг хүргэе.

Улаанбаатар хотод үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан,байна.

Говийн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж