И Сол Сү: Монголын уран бүтээлчидтэй дахин хамтарна | News.MN

И Сол Сү: Монголын уран бүтээлчидтэй дахин хамтарна

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

И Сол Сү: Монголын уран бүтээлчидтэй дахин хамтарна

И Сол Сү: Монголын уран бүтээлчидтэй дахин хамтарна

БНСУ-ын J and B  фильмийн “Хар бороо” уран сайханы кино нээлтээ хийгээд удаж байна. Энэхүү киноны найруулагчаар Жан Юкён ажиллаж, монгол залуус болон солонгосын алдартай жүжигчид гол дүрийг бүтээсэн юм.

“Хар бороо” кино Солонгосын бизнесийн салбарт ажиллаж байгаа монгол залуугийн амьдралыг харуулсан адал явдалт төрлийн кино юм.

Киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин И Сол Сүтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

Та Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Мэдээж сайхан байна. Энэ удаа “Хар бороо” киноны нээлтэнд ирлээ. Хэдийгээр цөөн хоног байсан ч их зүйлийг амжуулж чадсан. Би Монголд ирэх дуртай.

“Хар бороо” кино нийгэмд юуг харуулахыг зорьсон бэ?

Гадаадад амьдарч буй олон монгол залуус бий. Залуучуудыг хар тамхинаас хол байгаарай гэсэн мэссэжийг өгөхийг зорьсон. Кино зураг авалтыг БНСУд хийсэн. Их чадварлаг баг богино хугацаанд сайн ажиллаж чадлаа.

 Монгол залуустай хамт тоглоход ямар байсан бэ?

Мэдээж эхний үед хэцүү байсан. Гэхдээ уран бүтээл учраас бүгдийг саадгүй давсан. Гол дүрийн залуу солонгос хэлээр ярина. Ер нь эргээд харахад хэцүү зүйл бараг гараагүй юм байна.

Та дахин монгол залуустай хамт кинонд тоглох уу?

Миний нэг хүсэл биелсэн. Ямар ч байсан монгол залуустай хамт кинонд тоглож, багагүй танил болсон болов уу. Цаашид Монголын уран бүтээлчидтэй хамтран кинонд тоглох байх. Энэ эхлэл цаашид ч үргэлжилнэ гэж бодож байна.

-Монголчууд солонгос киног их үздэг. Таныг мэддэг олон монголчууд бий. Одоо та монгол залуустай хамт кинонд тоглочихлоо. Бүр танил боллоо шүү?

-Тийм үү. Тийм бол сайн байна. Монголчуудтай хамт кинонд тоглоод од болчих юм бол баярлана. (инээв)

 

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-04-04 98.14.146.170

Shan setgeltei mongoloo gesen bh htei shan zaluuchuud ohiduud medleg bolobsorloo deeshluulj gaduur demii selguutsej arhi tamhi hgui nus tseree haa hamaagui hayj il zadgai bie zasahgui shan bj ih yumiig mongoldoo zorulah htei gadaadad hunii barlag bj bna shu zab choloo bgui ogloo garaal oroi irne dandaa tugshuurtei bdag tiim uvhras eh orondoo ih yum hk surj hodolmorloh htei shu zaluuchuud mini

Avatar

Zochin 2018-04-04 98.14.146.170

Hun bolgon buh yumiig hj chadah albagui gehdee hiihiin toloo shan setgeleer amidrahiin toloo ybh htei ali boloh mongolooroo bh htei mashi. Mototsikl unaad heden malaa hoogood bh hamgiin tusgui

Avatar

Зочин 2018-04-04 202.179.27.63

Сүүлийн үед СО -нууд монголчуудыг өөрийн соёл урлаг , кино, шашин мэтээрээ уусгах, залуучуудыг нь хошууруулах ажиллагаа маш эрчимтэй явагдаж байна . Үүний нэг тод жишээ бол кинондоо хамтран тоглуулах. Үүнийг нь манай юу ч үзээгүй урлагийнхан хөлөө хугалах шахам гүйж оролцож байна . Энэ бол СО -нарын урлагийн хүмүүсээр нь дамжуулж, монголчуудыг шашин соёлдоо уусгах , Цаашлаад манай соёлыг устгах Улс үндэстний бодлого явагдаад байхад үүнийг хянаж цагдах газар нэгээхэн ч алга даа . Монгол хүн нь тоглосон болохоор энэ кино руу хошуурах нь ойлгомжтой шүү дээ . Үүнийгээ Со нар аль эртнээс тооцоолсон байж таараа

Avatar

Зочин 2018-04-04 43.228.131.45

Монголчууд давтагдашгүй ард түмэн байж хүнтэй юугын нь хамтарч юм хийгээд байдаг юм бэ?? зөвхөн өөрийнхээрээ л бай?? малаа маллаад газар нутгаа манаад?? гол юм газар нутаг шүү?? хоорондоо эвтэй бай?? охид эмэгтэйчүүд эрчүүд залуучууд дэмий сэлгүүцэж архи ууж, шүлсээ хаяж тамхи татаж,цаг алдаж болохгүй?? нандин монгол зангаараа бай?? Морины дэл зас?? хонь хариул?? тэгэээд л байхад удахгүй энэ эх орон чинь сайхан болноо?? анхаараач ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж