И Сол Сү: Монголын уран бүтээлчидтэй дахин хамтарна

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

И Сол Сү: Монголын уран бүтээлчидтэй дахин хамтарна

И Сол Сү: Монголын уран бүтээлчидтэй дахин хамтарна

БНСУ-ын J and B  фильмийн “Хар бороо” уран сайханы кино нээлтээ хийгээд удаж байна. Энэхүү киноны найруулагчаар Жан Юкён ажиллаж, монгол залуус болон солонгосын алдартай жүжигчид гол дүрийг бүтээсэн юм.

“Хар бороо” кино Солонгосын бизнесийн салбарт ажиллаж байгаа монгол залуугийн амьдралыг харуулсан адал явдалт төрлийн кино юм.

Киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин И Сол Сүтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

Та Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Мэдээж сайхан байна. Энэ удаа “Хар бороо” киноны нээлтэнд ирлээ. Хэдийгээр цөөн хоног байсан ч их зүйлийг амжуулж чадсан. Би Монголд ирэх дуртай.

“Хар бороо” кино нийгэмд юуг харуулахыг зорьсон бэ?

Гадаадад амьдарч буй олон монгол залуус бий. Залуучуудыг хар тамхинаас хол байгаарай гэсэн мэссэжийг өгөхийг зорьсон. Кино зураг авалтыг БНСУд хийсэн. Их чадварлаг баг богино хугацаанд сайн ажиллаж чадлаа.

 Монгол залуустай хамт тоглоход ямар байсан бэ?

Мэдээж эхний үед хэцүү байсан. Гэхдээ уран бүтээл учраас бүгдийг саадгүй давсан. Гол дүрийн залуу солонгос хэлээр ярина. Ер нь эргээд харахад хэцүү зүйл бараг гараагүй юм байна.

Та дахин монгол залуустай хамт кинонд тоглох уу?

Миний нэг хүсэл биелсэн. Ямар ч байсан монгол залуустай хамт кинонд тоглож, багагүй танил болсон болов уу. Цаашид Монголын уран бүтээлчидтэй хамтран кинонд тоглох байх. Энэ эхлэл цаашид ч үргэлжилнэ гэж бодож байна.

-Монголчууд солонгос киног их үздэг. Таныг мэддэг олон монголчууд бий. Одоо та монгол залуустай хамт кинонд тоглочихлоо. Бүр танил боллоо шүү?

-Тийм үү. Тийм бол сайн байна. Монголчуудтай хамт кинонд тоглоод од болчих юм бол баярлана. (инээв)

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж