2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 945,224 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Мон-Ит Булигаар’ (MBG+14.94%) болон ‘Жуулчин Говь’ (JGV+17.75%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Хай Би Ойл’ (HBO-10.01%) болон ‘Улаансан’ (UNS- 9.03%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,240 ширхэг үнэт цаасыг 519.9 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,000 ширхэг үнэт цаасыг 100.0 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.
Хувьцааны багцын арилжаагаар 40,604 ширхэг үнэт цаасыг 743.0 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ‘TOP 20’ индекс 20562.83 нэгж болж 2.28 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,530,337,305,338 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ