Д.Сумъяабазар сайдын Баялгийн сангийн талаарх онцлох 9 эшлэл | News.MN

Д.Сумъяабазар сайдын Баялгийн сангийн талаарх онцлох 9 эшлэл

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар сайдын Баялгийн сангийн талаарх онцлох 9 эшлэл

Д.Сумъяабазар сайдын Баялгийн сангийн талаарх онцлох 9 эшлэл

Дэлхийд үлгэр жишээ, хамгийн том баялгийн сантай улс бол Норвеги. Тус улс уул уурхайн орд газруудаа нэгдсэн зохион байгуулалтад оруулан 1967 онд төр түшиглэсэн баялгийн сангийн суурийг тавьж, 1990 оноос олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулж чаджээ. Улмаар өнгөрсөн оны есдүгээр сарын 19-нд шилжих шөнө баялгийн сангийн хөрөнгө нь түүхэндээ анх удаа нэг их наяд (1,000,000,000) ам.долларт хүрснээ зарласан. Үүний жишгээр баялгийн сан байгуулахыг байгалийн баялагтай улс орон бүр зорьж байна.

Сайн жишээ нь манайхтай адил 1990 онд нийгмийн шилжилт хийсэн Казахстан Улс. Тус улс Норвегийн баялгийн сангийн загварыг шууд хуулсан байдаг аж. Норвеги нийгэм, эдийн засгийн бүх үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг бол Казахстан Улс 2030 он гэхэд дэлхийн “Топ-30” улсын нэг болох зорилт тавин хөгжиж байна. Харин эдгээр улсаас ашигт малтмалын нөөц ихтэй Монгол Улсын хувьд баялгийнхаа орлогыг бүгдийг нь зарцуулаад ч гурван монгол хүн тутмын нэг нь ядуу зүдүү амьдарч байна. Үүний шалтгаан нь баялгаа удирдах Баялгийн сангүй, түүнийгээ түших нэгдсэн бодлогогүй өнөөдрийг хүрсэнтэй холбоотой. 2006-2017 онд долоон Засгийн газар энэ асуудлыг хөндөж, ярьсан байдаг.

Гэвч халамжийн болон аль нэгэн улс төрийн хүчин сонгуулиар иргэдийн саналыг худалдаж авах хэрэгсэл болгон ашигласнаар Баялгийн сан үнэн хэрэгтээ “Баялгийн нүх” болон хувирсан түүхтэй. Өмнөх Засгийн газруудтай төстэй нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын томоохон амлалтын нэг бол газрын хэвлий дэх баялгийг хэдэн гэр бүлийн төлөө бус нийт иргэдэд өгөөжтэй, шударга хуваарилалтыг бий болгох явдал. Харин Монгол Улс Баялгийн сантай болох ёстой, монголчууд түүнийхээ үр өгөөжөөр сэтгэл хангалуун амьдрах ёстойг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “100 чухал сэдэв-Баялгийн сан” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлжээ. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын Баялгийн сангийн талаар хэлсэн онцлох есөн эшлэлийг хүргэе.

1. БИД 12 ЖИЛИЙН МӨЧЛӨГ АЛДСАН

Монголын төр хөрөнгөө буруу удирдаж ирлээ. 2006 онд Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Монгол” компанийг байгуулахдаа хөрөнгийн зөв удирдлагатай болохыг нь чиглэл чиглэлээр нь заагаад өгчихсөн. УИХ, Засгийн газраас холбогдох шийдвэрүүдийг хангалттай гаргаж, эрх зүйн талаас нь нээж өгсөн. Чухам яагаад хэрэгжүүлдэггүй гэдгийг гайхаж байна. “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд 12 компани бий. Компани бүр ТУЗ-тэй, олон захирлуудтай хэд данхар бүтэцтэй.

2. МОНГОЛЫН ТӨР БАЯЛГАА АЛБАН ЁСООР БҮРТГЭЛЖҮҮЛЭЭГҮЙ

Монголын төр хэдий хэмжээний баялагтай гэдгээ албан ёсоор бүртгэлжүүлээгүй. Зөвхөн “Эрдэнэс-Таван толгой”, “Багануур”, “Шивээ-Овоо” гэдэг гурван компанийн хөрөнгийг бүртгэхэд 12 их наяд (12,000,000,000) төгрөг гэж гарсан. Харин дээрх гурав тэргүүтэй 12 төрийн өмчит аж ахуйн нэгжийн толгой компани “Эрдэнэс Монгол”-ын нэр дээр ердөө 109 сая төгрөгийн өмч бүртгэлтэй байна.

3.БАЯЛГАА ТЭГШ ЭЗЭМШҮҮЛЖ, ЭДЛҮҮЛЭХ АРГА ЗАМ БОЛ БАЯЛГИЙН САН

Уул уурхайн асуудал эрхэлсэн сайдаар томилогдоод төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани дээр суурилсан Баялгийн сан байгуулах ёстой гэдгийг олж харсан. “Эрдэнэс Монгол” компанид бүртгэлтэй, ашиглагдаж байгаа дөрвөн ордыг баялгийн сангийнхаа үндсэн суурь болгоно. Цаашид төрийн мөнгөөр хайгуул хийж тогтоосон газруудаа төр өмчлөлдөө авч, үүндээ суурилсан хяналтыг баялгийн сангийн нэгдэл тавиад явна гэж ойлгож болно.

4.ҮНДЭСНИЙ ЗЭС КОРПОРАЦИ БАЙГУУЛНА

Бидэнд хугацаа алга. Тиймээс миний хувьд баялгийн сангийн суурь болгож хамгийн боломжит гурван цэгт төвлөрч ажиллана. “Эрдэнэс-Таван толгой”, “Оюутолгой’, “Эрдэнэт үйлдвэр”-ийн төрийн эзэмшлийн хувийг нэгтгэсэн Үндэсний зэс корпораци байгуулах гэсэн. Мөн “Алт-2” хөтөлбөрийг үргэлжлүүлэх ёстой. Гэхдээ “Алт-2” хөтөлбөрийг бичил уурхай буюу нинжа маягаар явуулахгүй.

5.БАЯЛГИЙН САНГИЙН ЗАРЦУУЛАЛТ МОНГОЛЧУУДЫН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ БАЙХ ЁСТОЙ

Өнгөрсөн 27 жил уул уурхайн баялгийг хэсэг бүлэглэлийн хэмжээнд явуулах гэж үзээд болсонгүй. Нэг хэсэг гэр бүл л далайн чинадад тансаг амьдраад байж болохгүй. Бид баялгийн сангаар дамжуулан хуримтлал бий болгох ёстой. Уул уурхайн салбар шавхагддаг салбар. Норвегийн баялгийн сан шууд бусаар иргэддээ үр дүнг өгөөжтэй хүртээж байгаагийн адилаар Монголын баялгийг удирдах бүрэн боломжтой.

6.БАЯЛГИЙН САН УЛС ТӨРӨӨС ХАРААТ БУС ИЛ ТОД АЖИЛЛАХ ЁСТОЙ

Баялгийн сан амжилттай ажиллахын гол үндэс нь улс төрөөс хараат бус, мэргэжлийн баг удирдах асуудал. Мөн ил тодын зарчим дагалдана. Тиймээс баялгийн сангийн асуудлыг улс төрөөс салгах ёстой. Шаардлагатай бол чадварлаг менежментийн багийг нь сонгуулийн гурван цикл буюу 12 жилээр урьж ажиллуулж болно.

7.БИ БИШ БИД ХАМТААРАА ХОЖИХ ЁСТОЙ

Уул уурхайн салбар цэгцэрвэл бусад салбар дагаад цэгцэрнэ гэдэг ойлголт надад төрөх болсон. Үүнийг цэгцэлж байж Монгол Улсын хөгжлийн замдаа орно. Үүний тулд улс, олон нийт хожих ёстой гэдэг дүрмээр бүгд тоглох ёстой. Би биш бид хамтаараа хожих ёстой.

8.НЭГ САЯ ТӨГРӨГИЙН 1,072 ХУВЬЦАА 10 САЯ ТӨГРӨГТ ХҮРЭХ БОЛОМЖ НЭЭГДЭНЭ

Банк санхүү, уул уурхайгаар битгий оролд гэж УИХ-ын гишүүдэд хэлмээр байна. Тэгсэн атлаа өөрсдөө мөнгөнд нүгэлтэй дуртай. Би хариуцаж байгаа сайдын хувьд надад нэг мөрөөдөл бий. Тавантолгойн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулаад, Ерөнхий сайдтай хамт хөрөнгийн биржийн цан цохих. Дэлхийд Нью-Йорк, Торонто, Хонконг гэх гурван сонгодог бирж бий. Хонконг бол Азийн санхүүгийн төв. Тиймээс Хонконгийг офшорын жагсаалтаас гаргахаас өөр арга зам байхгүй. Энэ бүлэг ордыг эзэмшиж буй аж ахуйн нэгж дэх ард иргэдийн эзэмшлийн хувьцааг тусад нь гаргаад, Засгийн газрын мэдэлд байгаа хувьцааных нь гуравны нэгийг олон улсын хөрөнгийн биржид нээлттэй хэлбэрээр санал болгох ёстой. “Эрдэнэс-Таван толгой”-н 1,072 ширхэг хувьцаа үхмэл биш. Баялгийн сан жинхэнэ утгаараа ажиллаад эхэлбэл, нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,072 хувьцаа 10 сая төгрөгт хүрэх боломж нээгдэнэ гэж харж болно.

9. БИ БОЛ ИХ МОНГОЛ БАЙГААСАЙ Л ХҮСЭЖ БАЙНА

Бид эдийн засгийн хувьд тусгаар тогтнон гарч ирж байж олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Тэгвэл өнөөдөр улс төрийн олголцлын цаг үе тохиогоод байна. УИХ-д “65′-ын нэг бүлэг болон Ардчилсан намын есөн хүнтэй бүлэг байна. Монгол Улсын төлөө хийж байгаа алхам учраас Ерөнхийлөгчтэй ч ойлголцох бүрэн боломжтой. Дараагийн боломж бол ашигт малтмалын үнийн өсөлтийг ашиглаж чадахгүй бол дахиад хойшилно. Ерөөсөө л Монголын төр бодлогоо томруулах ёстой. Төв Азийн чээжинд тодрон гарах Монгол Улс байх юм уу, эсвэл өөр хоорондоо нэг нь нэгийгээ дэгээдэж унагаадаг жижиг улс байх юм уу. Би бол Их Монгол байгаасай л хүсэж байна.

Д.МЯГМАРДОРЖ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-04-03 202.131.245.102

нэвтрүүлгийг үзээд ийм сэтгэгдэл төрлөө.1-д эцэг эх биеийг төрүүлэхээс ухааныг төрүүлэхгүй, 2-т эзэн хичээвэл заяа хичээнэ, зүйр цэцэн үгүүдийн бодит жишээ байнаа Боловсролыг гадаадад сургууль төгссөнөөр олон хэл мэддэгээр тодорхойлох бус өөрийгөө хөгжүүлж байгаа байдал эх оронч үзэл ажлаа мэдэж үүрэг хариуцлагаа ухамсарлах зэргээр дүгнэх нь зөв байна. ард түмэн эх орны эрх ашгийг дээдлэн санасан сэдсэн ажлаа шантралгүй саад бэрхшээлийг даван гүйцэлдүүлэхийг хүсье

Avatar

Зочин 2018-04-03 202.179.18.49

Энэ нөхрийг бөх тэх, мангардуу золиг байх гэж боддог байсан, гэтэл ТВ5-аар нэвтрүүлэг үзсэн чинь итгэмээргүй маш зөв сэтгэж, ярьж байх юм!!! Сингапур, Торонто г.м. газруудаар явж байгаад өгсөн ярилцлагууд нь байна. Хүрэлсүх, Женко нар хаана нь ч хүрэхгүй юм байна шдээ!!! Ялангуяа Женко!!! Аймгуудаар явж иргэдтэй уулзахдаа ярьж байгааг нь үзээд үнэхээр голлоо, энэ нөхрийг!!! Хүн боловсролоос гадна эх оронч сэтгэл, зөв суурь хүмүүжил хамгаас чухал гэдэг нь харагдлаа!!! Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт тэр гол шинж нь дутаад байна шүү!!!!!!

Avatar

Zochin 2018-04-03 71.202.159.52

Demjij baina.Amjilt.

Avatar

Зочин 2018-04-03 64.119.27.134

СУМЪЯАБАЗАР САЙДАА, ТАНЫГ ЗОРИСОН ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЖ ЧАДНА ГЭДЭГТ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАШ ИХ ИТГЭЖ НАЙДАЖ, ДЭМЖИЖ БАЙГАА. ЭНЭ ИХ ИТГЭЛИЙГ ХЭЗЭЭЧ УМАРТАЖ АЛДАХ ЭРХ ТАНЬД БАЙХГҮЙ ШҮҮ. ТАНЬД АМЖИЛТ ХҮСЬЕ.

Avatar

Зочин 2018-04-03 202.131.236.170

Санаа нь дөв байна, улстөржилгүй хийх хэрэгтэй. Зөвхөн үр дүн чухал.

Avatar

д 2018-04-03 112.72.2.14

Яагаад ИШЛЭЛ гээд нэрлэв …news.mn-н Мягмардоржоо

Avatar

Зочин 2018-04-03 202.9.41.106

Баялагийн сан гж сайхан 2 юм яриад байгуулдаг. Дараа нь АН гарч ирээд хуу дээрэмдэх бх даа.

Avatar

zochin 2018-04-03 202.70.34.147

eiooo ene ger bvliig harahaar l minii vnen oi gutahiimaa. ene odoo Said hiij baigaa gehees ireedvidee itgeh itgel aldarch baina. hoich vrs min yana daa

Avatar

Зочин 2018-04-03 64.119.18.208

Монгол минь л ялж байвал хэн ч байсан яахав дээ

Avatar

Зочин 2018-04-03 66.181.160.22

Монголыг улс орон шиг аваад явах ухаалаг залуус хүссэн хүсээгүй нам харгалзахгүй гараад л ирнэ. Тэдний нэг нь Сумьяабазар байгаасай гэж хүсэж итгэж байна. Сайд хүн заавал уурхайн инженер байх албагүй. Харин эх орон ард түмнээ гэсэн халуун сэтгэл, алс холын гүнзгий ухаан тууштай бодлоготой байх хэрэгтэй. Би бол Их Монгол улсын иргэн байхыг чин сэтгэлээсээ хүсч байна.

Avatar

Зочин 2018-04-03 66.181.185.186

Баялгийн сангийн тухай Монгол Улсын хууль 2015 онд батлагдсан. Уул уурхайгаас тасавт орж байгаа орлогын тодорхой хэсгийг энэ санд төвлөрүүлж байгаа

Avatar

Зочин 2018-04-03 64.119.21.35

Долгорсүрэнгийхэнд би насаараа итгэхгүй. Цаана нь худал хуурмаг зүйл явж л байгаа. Тэнэг Дагваа Японд Элчин сайд болно гээд санаархаж байгаа. Тэгээд бодохоор эд яав ч зөв хүмүүс биш.

Avatar

Зочин 2018-04-03 202.21.106.161

Юу ч мэдэхгүй малнууд худал цусардахаа боль, уул уурхай юу ч мэдэхгүй махан толгой юугаа мэддэг юм. Мэргэжлийн хүн л энэ салбарйг удирдах ёстой, улс төрчид бол бүгд ижил луйварчид, тэд хэнийг юуг ч худалдахад бэлэн хүмүүс, наанаа бол гоё л ярьцгааж чадна, үүнийгээ улс төр шэж буруу нэрлэдэг [Хориотой Үг]нууд, Сумьяабазар ямар ч ялгаагүй [Хориотой Үг]

Avatar

Zochin 2018-04-03 66.181.190.67

Sumiabazar uls ornoo hogjuuleh bodoltoi iavdag jinhen er hun ,chamaig buh mongolchuud demjij baigaashuu amjilt.

Avatar

Зочин 2018-04-03 64.119.23.12

Сумъяабазар энэ чухал салбарыг авч явж яасан ч чадахгүй. мэдлэггүй дээрээ цусарч [Хориотой Үг] юм шиг байгаа юм оюутолгойг хамгаалаад байгаа байдлаас нь харахад.

Avatar

Зочин 2018-04-03 43.242.241.210

Нэг ч удаа уулзаж үзээгүй байж, шинэ чанараар дүгнэдэг чам шиг юмнууд олонд буруу ойлголт өгч байгаа ш дээ. Тархиа цэнэглэ

Avatar

Зочин 2018-04-03 182.160.3.110

Анх Сумьяабазарыг голдог байлаа, одоо бол хүндэлдэг. Үнэхээр ухаалаг хүчирхэг аварга юм. Амжилт.

Avatar

Зочин 2018-04-03 103.26.194.113

Нэг их серёзный царайлж мэдэмхийрээд Таны Уул уурхай мэднэ гэж ёстой баас ичиж сур Д.Сумъяабазар минь Тэнэг байж жаахан даруухан бай Гавно минь

Avatar

Зочин 2018-04-03 59.153.112.157

Бөх бөх л гээд бсан овоо үндсэрхэг үзэлтэй улсаа гэсэн сэтгэлтэйм цочроо нь гарсан хүн удмынх аргагүй

Avatar

кк 2018-04-03 202.9.41.114

Сүүлийн 28 жилд анх удаа Монголын төр улсдаа хэрэгтэй юм хийх нь байна. Овоо доо. Хүрэлсүхийн засгийн газар улсдаа хэрэгтэй зүйл хийхээр юм байна гэж харж байна шүү.Сумьяабазар сайн байна. Эх орноо гэж бодож явдаг хүн байдаг л юм байна. амжилт хүсье.

Avatar

ARD 2018-04-03 202.131.243.162

Далдаак мантуугийн ах махан толгой [Хориотой Үг] сумьяабазар уул уурхайн салбарыг авч явж чадахгүй байна. Огцруулах хангалттай үндэслэл гарч ирсэн. Бензиний үнийг зохицуулж чадаагүй, тэрнээс шалтгаалж өргөн хэрэглээний барааны үнэ хамгийн багадаа 100-с 1000 төгрөгөөр нэмэгдсэн. Сая гадаад руу баахан зугаалж ирчихээд “Би тэгэж их олон хоног гадаад яваагүй, ихэнхи хугацааг агаарт өнгөрөөсөн” гэж зууны шилдэг онигоонд орох зүйл яриад сууж байсан. Одоо ч бас л гадаадад дэмий тэнэж явна, өөрийнх нь хэлдгээр ихэнхи хугацааг агаарт өнгөрөөж байгаа бололтой. Дэд сайдтайгаа хэл амаа олж чадахгүй иймэрхүү [Хориотой Үг] махан толгой уул уурхайн салбарыг яавч авч явж чадахгүй. Хүрэлсүх ээ, энэ [Хориотой Үг] махыг яаралтай огцруул!!!

Avatar

98888171 2018-04-03 49.0.137.118

"ENTER" ДУУДЛАГЫН КОМПЬЮТЕР ЗАСВАР
Ажлын байран дээр болон хаягаар компьютерийн техник хангамж болон программ хангамжийн бүх төрлийн гэмтэлийг оношлож чанартай засварлана, форматлана. Мэргэжлийн болон бусад бүх төрлийн программ, тоглоом гэх мэт бүх төрлийн зүйлс суулгана. Оригнал вирусны програмуудаас компьютерийн үзүүлэлтэнд нь тохируулан суулгана, вирус арилгана.
– Принтер таниулна:,
– Wifi-Switch тохируулна.
– Устсан файл сэргээнэ.
– Гэрээр компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны хичээл заана.
Албан байгууллага, айл өрх, интернэт кафетай хамтран ажиллана.
Mанай засвар үйлчилгээний давуу тал нь оригнал программаар үйлчлэхээс гадна компьютерт шаардагдах бүхий л зүйлсээр чанартай үйлчилдэгт оршино.Баталгаа өгнө.
Холбоо барих утас:98-888-171

Avatar

zochin 2018-04-03 66.181.181.147

Nom erdem syrah ni ch yaav daa ene zaluu.

Avatar

Зочин 2018-04-03 122.201.31.9

Тавантолгойн хулгайн гэрээ УИХ-аас гадуур батлагдах гэж байхад ажлаа хийж чадахгүй огцордог сайд Батсуурьтай хамт Хятадын Шинхуагийхантай MCS-ийн байранд [Хориотой Үг] нохой шиг нууцаар уулзах гэж байгаад сэтгүүлчдэд баригдаад зугтааж байсныг нь бүү март.Ерөнхий сайдынхаа баялгийн тухай философийн эсрэг яваад байгаа, бараг насаараа барилдчихаад гэнэт "боловсролтой" больчихсон бөх дөө.

Avatar

РАВДАН 2018-04-03 66.181.160.126

САЙДАН БӨХ! БӨХӨН САЙД!

Avatar

Зочин 2018-04-03 103.229.121.231

Зайлуул даа.. шороо овоолж ноцолддог хyлгарууд Монголыг ялнааа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж