Хүний нөөцийн цаашдын бодлого, чиг хандлагын талаарх сургалт хэлэлцүүлэг Хаан Даатгал ХХК-ийн зах зээлд гаргаж буй “Альфа Эмчилгээний Даатгал”-ын ивээн тэтгэлэг доор өнгөрсөн 3 сарын 30-ны баасан гаригт Блю Скай Цамхагт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалт хэлэлцүүлэгт Монголын томоохон групп компанийн удирдлага, хүний нөөцийн захирал, менежерүүд хүрэлцэн ирж ‘ШИНЭ ҮЕИЙН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ОНЦЛОГ, ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ХУВЬСАЛ, ШИЛЖИЛТ” сэдвийн доор Хүний Нөөц Судлалын Үндэсний Хүрээлэнгийн /ХНСҮХ/-ийн захирал, профессор Г.Тэгшбүрэн болон PwC Монгол байгууллагын удирдагч Милдрет Анжело Барриас-ын илтгэл сургалтад хамрагдсан юм.
Сургалт хэлэлцүүлгийн үеэр олны анхаарлыг ихээр татсан сэдэв нь ХНСҮХ-ийн захирал, профессор Г.Тэгшбүрэнгийн “Шинэ үеийнхэн түүний шинж чанар, хэрэгцээ, хүний нөөцийн бодлогын хувьсал өөрчлөлт ба шинэчлэлт” сэдэвт илтгэл байсан юм. Уг илтгэлээс голчлон дурдвал:
Бизнесийн байгууллагуудын нийт ажилтнуудын дунд хийгдсэн судалгаагаар 1946-1965 онд төрөгсөд буюу Baby Boomers нийт ажилчдын 2,9%-г, 1966-1980 онд төрөгсөд буюу X Generation 16%-г, 1980-2000 онд төрөгсөд буюу Y Generation 81%-г 2000-с хойш төрөгсөд буюу Z Generation 0,1%-г бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл хүний нөөцийг бүрдүүлж буй гол хэсэг нь Y Generation байгаа бөгөөд тэдний шинж чанар, хэрэгцээг ойлгож хүний нөөцийн зөв бодлого явуулах зайлшгүй шаардлага тулгараад байгааг онцолсон юм.
Тэд үргэлж шинэ ажил, шинэ боломжийг хайж байдаг бөгөөд үүний төлөө өрсөлдөгч компанируу шилжин орох тал ч ихээр ажиглагддаг байна. Шагнал урамшууллын тогтолцоо, урт хугацааны бодлого, төлөвлөлт гэх мэт хүний нөөцийн бодлогын аль нь ч тэднийг зогсоохгүй. Тэдний хамгийн чухал хэрэгцээ нь ажил амьдралын баланс бөгөөд өөрийнхөө дуртай, сонирхолтой ажлыг хийхийг илүүтэйгээр чухалчилдаг. Мөн тэдний 56% нь түргэн карьер өсөлтийг хүсдэг бөгөөд тухайн ажил дээрх хамгийн өндөр тушаалд хурдан гарах хүсэлтэй ялгаатай сэтгэхүйг харж болно. Иймд тэдэнд хэвтээ болон босоо карьерын зам аль аль нь оновчгүй учир Пифагорын теорем-Карьер зам буюу диогонал карьер төлөвлөлтийг ашиглах нь зөв.
Мөн зөвхөн цалингаар өрсөлдөх нь орчин үеийн хүний нөөцийн бодлогын чиг хандлага биш бөгөөд өөр бусад тэтгэмжүүдийг байгууллагууд санал болгодог болсон. Жишээ нь эрүүл мэндийн даатгал, бусад төрлийн даатгалууд, тэтгэврийн сан, ажлын бус цагт амрах хөтөлбөрүүд гэх мэт нэмэлт тэтгэмжүүд нь байгууллагуудын хүний нөөцийн зах зээлд өрсөлддөг гол хүчин зүйлүүд гэдгийг Профессор Г.Тэгшбүрэн онцоллоо.
Сургалт хэлэлцүүлгийн бас нэгэн онцлох хэсэг нь ивээн тэтгэгч байгууллага болох Хаан Даатгал ХХК-ийн “Альфа Эмчилгээний Даатгал”-ын танилцуулга байсан бөгөөд оролцогчдод Монголын эрүүл мэндийн өнөөгийн байдлын сонирхолтой статистик мэдээллийг хүргэснээс онцолж дурдвал:
Дэлхийн дундаж наслалт 72 байдаг үүнээс Япон улс 83.7 насаар тэргүүлдэг бол Монгол улсын хувьд дундаж наслалт 68.8 байна. Мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн идэвхтэй, бүтээх нас буюу 30-70 насандаа нас барж буй шалтгааныг авч үзэхэд Монгол улсын хувьд 32% нь өвчлөлийн улмаас нас бардаг гэсэн статистик тоо байдаг. Уг статистикийн дэлхийн дундаж нь 18% байдгаас үзэхэд Монголчуудын эрүүл мэндийн байдал болон залуусын эрүүл мэнддээ хандаж буй хандлага маш тааруу байгааг тодоор харуулсан үзүүлэлт болж байна.
Хаан Даатгал ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн явцад хийсэн судалгаагаар Монголчуудын эрүүл мэндийн үзүүлэлт хэт доогуур байгаа гол шалтгаан нь бидний эрүүл мэнддээ хандах хандлага гэж үзэж байгаа бөгөөд нийгмийн энэхүү асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн “Альфа Эмчилгээний Даатгал”-ыг Монголын эрүүл мэндийн салбарын судалгаа, шинжилгээнд суурилан дотооддоо боловсруулан гаргасан байна.
Энэхүү даатгалыг сонгосноор урьдчилан сэргийлэх үзлэгийн багц, чадварлаг эмч экспертүүдийн үнэгүй зөвлөгөө, гэнэтийн ослын даатгал, эмчилгээний зардлын даатгал мөн бусад нэмэлт хамгаалалтуудыг авах боломжтой болох юм.
Өөрийгөө хайрла уриатай энэхүү даатгалын философи нь та өөрөө энх, эрүүл байх нь гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө хүлээх хүндтэй нэгэн үүрэг гэж үзэж байгаад оршино.
Сургалт хэлэлцүүлгийг төгсгөлд “Өнөөгийн шинэ үеийн ажилтнуудад үр өгөөж өгөх хүний нөөцийн шилдэг арга, туршлага” сэдвийн хүрээнд Панел хэлэлцүүлэг явуулсан бөгөөд модератороор нь “Хаан Даатгал” ХХК-н тэргүүн дэд захирал Т. Бат-Өлзий, зочин панелистаар “Вагнер Ази Автомотив” ХХК-н гүйцэтгэх захирал Гарретт Вилсон, PwC Академийн удирдагч Милдрет Анжело Барриос, ХНСҮХ-ийн тэргүүн профессор Г. Тэгшбүрэн нар оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр “Вагнер Ази Автомотив” ХХК-н гүйцэтгэх захирал Гарретт Вилсон өөрийн компанийн хүний нөөцийн арга туршлагаасаа хуваалцсан бөгөөд PwС Академийн удирдагч Милдрет Анжело Барриосын хувьд хүний нөөцийн чиг хандлагын олон улсын туршлага болон датагаа хуваалцах талаар илүү онцолж байсан бол ХНСҮХ-ийн тэргүүн профессор Г. Тэгшбүрэн сүүлийн үед шинээр гарч буй онол, хандлага, практикийг онцлон ярив. Үүнээс гол санааг хүргэвэл:
Гарретт Вилсон: Ажилчдаа эрүүл мэндийн даатгалд хамруулдаг болохоос өмнө хоног бүрт хэн нэгэн ажилтан өвдсөн, хорт хавдас туссан, ар гэрийн хүнд нь эмгэнэлт явдал тохиолдсон гэж мөнгөний дугтуй орж ирдэг байсан. Мөн уул уурхайн өндөр орлоготой компаниуд олон жил бэлтгэсэн шилдэг ажилчдыг маань өндөр цалин амлаж авах тохиолдол их байдаг байлаа. Харин ажилчиддаа эрүүл мэндийн даатгал авч өгснөөр дээрх асуудлууд шийдэгдэж чадсан.
Милдрет Анжело Барриос: Би Монголчуудад одоо хийж байгаагаа зогс гэж хэлмээр байна. Хэрэв өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн бодлого чинь амжилт олохгүй байвал яг одоо зогсоод өөр шинийг эрэлхийлэх хэрэгтэй. Олон улсын олон төрлийн арга туршлага байдаг бөгөөд тэдгээрийг туршаад үзэх хэрэгтэй гэж зөвлөнө.
Г. Тэгшбүрэн: Монголчууд их элгэмсүү ард түмэн. Хамаатан садан нь эсвэл хэн нэгэн нь өвдсөн байхад тэднээс ажлын бүтээмж нэхэхэд хэцүү. Иймд компаниуд ажилчдынхаа гэр бүл, эрүүл мэндийн асуудлыг нь шийдэж өгснөөр өөрсдөдөө давуу тал үүсгэх боломжтой байдгийг олж харах нь чухал юм.