Тоглолтын өмнө: Севилья-Бавари Мюнхен | News.MN

Тоглолтын өмнө: Севилья-Бавари Мюнхен

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Тоглолтын өмнө: Севилья-Бавари Мюнхен

Тоглолтын өмнө: Севилья-Бавари Мюнхен

Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй Аваргуудын лигийн шөвгийн 8-н тоглолт өнөө шөнө эхэлнэ. Испаний Севилья клуб талбайдаа Германы хүчирхэг клуб болох Бавари Мюнхен клубыг хүлээн авч тоглоно. Энэ нь хоёр багийн Европын тавцанд хийж буй анхны тоглолт юм. Севилья клуб Аваргуудын лигийн сүүлийн 5 тоглолтонд хожигдоогүй байгаад бөгөөд шөвгийн 16-д Английн хүчирхэг клуб болох Манчестер Юнайтед клубыг буулган авч дунд шөвөгт шалгарсан. Харин энэ удаа тэдний өмнө Аваргуудын лигийн 5 удаагийн аварга Германы Бавари Мюнхен клуб байна. Севилья клуб сайнгүй формтой байгаа. Сүүлийн 5 тоглолтоос 2 хожил 1 тэнцээ авч 2 хожигдсон. Гэхдээ хамгийн сүүлд Испаний лигтээ Барселона клубтэй тэнцсэн нь тамирчдын хувьд сэтгэл зүйн давуу байдлыг бий болгож байна. Энэ удаагийн тоглолтонд хагас хамгаалалтанд Э.Банега бэртлийн улмаас оролцохгүй бол Ж.Навас бэртлээс эргэн ирээд байна. Талбайдаа эхний тоглолтоо хийж байгаа учир давуу байдлыг үүсгэх нь Севилья клубын хувьд хамгийн чухал юм.

Тэдний учраа Бавари Мюнхен клубын хувьд Европын аварга “загас”-нуудын нэг юм. Бавари Мюнхен клуб Аваргуудын лигийн хэсгийн шатанд ПСЖ клубт 3-0 харьцаатай хожигдсныг эс тооцвол “хөдөлгүүр” нь маш сайн ажиллаж байна. Бавари Мюнхен клуб өнгөрсөн оны 10 сарын 14-нөөс хойш Ю.Хайнкесээр удирдуулахдаа бүх тоглолтыг оролцуулаад ердөө 29 тоглолтонд хожил байгуулж 1 тэнцэж 2 хожигдоод байна. Ю.Хайнкес бол Бавари Мюнхен клубыг удирдаж аваргуудын лигийн цомыг хүртэж байсан туршлагатай дасгалжуулагч юм. Мөн Бавари Мюнхен клубт Европын төдийгүй дэлхийн шилдэг довтлогч Р.Левандовски байгаа. Р.Левандовски аваргуудын лигийн 2015-2016 оны улирлаас хойш 28 тоглолтонд 22 гоолыг оруулаад байна. Ийм супер довтлогчийг зогсооно гэдэг Севилья клубын хувьд амаргүй байх болов уу? Бавари Мюнхен клубт нэгэн таатай байгаа байгаа нь бэртэлтэй байсан хаалгач М.Нойер багийнхаа бэлтгэлд хамрагдаад эхэлсэн бол К.Коман бэртлээс эргэн ирээд бэлэн болоод байна.

Хоёр багийн боломжит гараа:

Севилья: С.Рико, С.Кьер, Г.Меркадо, С.Эскудеро, К.Лангле, С.Н’Зонзи, Г.Писарро, Х.Корреа, Ф.Васкес, Л.Мурьель, бен Йеддер

Бавари Мюнхен: С.Ульрайх, Рафинья, Ж.Боатэнг, М.Хуммельс, Д.Алаба, Х.Мартинез, Х.Родригес, А.Роббен, Ф.Рибери, Т.Мюллер, Р.Левандовски

Спорт иллстрейтэд цахим сайтын таамаг: Севилья 1-4 Бавари Мюнхен

Б.БЯМБАБАЯР

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-03 202.170.80.25

Sevilla hojigdsoon huurhiis. 2-1-r Bayern hojson.

Avatar

98888171 2018-04-03 49.0.137.118

"ENTER" ДУУДЛАГЫН КОМПЬЮТЕР ЗАСВАР
Ажлын байран дээр болон хаягаар компьютерийн техник хангамж болон программ хангамжийн бүх төрлийн гэмтэлийг оношлож чанартай засварлана, форматлана. Мэргэжлийн болон бусад бүх төрлийн программ, тоглоом гэх мэт бүх төрлийн зүйлс суулгана. Оригнал вирусны програмуудаас компьютерийн үзүүлэлтэнд нь тохируулан суулгана, вирус арилгана.
– Принтер таниулна:,
– Wifi-Switch тохируулна.
– Устсан файл сэргээнэ.
– Гэрээр компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны хичээл заана.
Албан байгууллага, айл өрх, интернэт кафетай хамтран ажиллана.
Mанай засвар үйлчилгээний давуу тал нь оригнал программаар үйлчлэхээс гадна компьютерт шаардагдах бүхий л зүйлсээр чанартай үйлчилдэгт оршино.Баталгаа өгнө.
Холбоо барих утас:98-888-171

Avatar

Зочин 2018-04-03 119.40.98.29

Севилья клуб Аваргуудын лигийн сүүлийн 5 тоглолтонд хожигдоогүй байгаад бөгөөд шөвгийн 16-д Английн хүчирхэг клуб болох Манчестер Юнайтед клубыг буулган авч дунд шөвөгт шалгарсан. Харин энэ удаа тэдний өмнө Аваргуудын лигийн 5 удаагийн аварга Германы Бавари Мюнхен клуб байна. Севилья клуб сайнгүй формтой байгаа. Сүүлийн 5 тоглолтоос 2 хожил 1 тэнцээ авч 2 хожигдсон. Утгыг сайн ойлгосонгүй. Хожигдсон юм уу хожигдоогүй яваа юм уу.

Avatar

joji 2018-04-03 61.138.102.118

champ ligt 5 toglolt hojigdoogui gj bn. yag unuudriin bdlaar suuliin 5 togloltos 2hojil ntr ged bichsen bgaa zde yum oilgoj unshaach

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж