"Эрдэнэт"-ийн асуудлаар яаралтай ажлын хэсэг байгуулах санал гаргалаа

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт"-ийн асуудлаар яаралтай ажлын хэсэг байгуулах санал гаргалаа

"Эрдэнэт"-ийн асуудлаар яаралтай ажлын хэсэг байгуулах санал гаргалаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж,  УИХ-ын дарга М.Энхболдод  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг ‘Стандарт’ банкинд барьцаанд тавьсан асуудлаар яаралтай ажлын хэсэг байгуулах санал хүргүүллээ.

Уг шаардлагад, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрийн өмчлөлийн 51 хувийг зээлийн баталгаанд гарсан “Жаст групп” ХХК нь Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан байх бөгөөд уг компани зээлээ хугацаандаа төлж чадаагүйгээс “Стандарт” банк Лондонгийн Арбитрын шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Улмаар Арбитрын шийдвэр нэхэмжлэгчийн талд гарч “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь зээлийн батлан даагчийн хувьд 109 сая ам.доллар төлөхөөр болсон. Тиймээс тус үйлдвэрийн 51 хувийг баталгаанд гаргаж, ‘Стандарт’ банкнаас хэчнээн хэмжээний зээл авсан, уг үйл ажиллагаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэх, баталгаа гаргасан холбогдох албан тушаалтнууд хууль зүйн хувьд эрхтэй байсан эсэх, тус үйлдвэрийн гадаад улс дахь дансанд орсон эсэх зэрэг асуудал дээр УИХ дахь намын бүлгүүдийн төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг нэн яаралтай байгуулах захирамж гаргахыг хүслээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж