Жижиг, дунд үйлдвэрийн цогцолбортой болно | News.MN

Жижиг, дунд үйлдвэрийн цогцолбортой болно

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Жижиг, дунд үйлдвэрийн цогцолбортой болно

Баянхонгор аймагт байгуулж буй 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий “Жижиг, дунд үйлдвэрийн цогцолбор”-ын барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөжээ. Уг цогцолбор байгуулах санаачилгыг Монгол Улсын Засгийн газрын болон УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар гаргасан байна. Цогцолборын үйл ажиллагааны чиглэл нь хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл эрхлэх, барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлэх, хөдөө аж ахуйн фермерүүдийг бий болгох зэрэг олон талт үйл ажиллагааг явуулах юм байна. Мөн төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сайжруулж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн хөнгөлөлттэй зээлд хамруулах ажлыг зохион байгуулах  аж.

А.Зул

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж