Афганистан улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Афганистан улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Афганистан улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Жана Мосазайг  Итгэмжлэх Жуух Бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны тухай ярилцав.

Дэд сайд Б.Батцэцэг Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон баталсанд талархал илэрхийлж, цаашид энэ Төвийн хүрээнд олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхааран ажиллахыг хүсэв. Түүнчлэн Улаанбаатар хотноо энэ оны 4 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд  болох “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудал: Монгол Улсын жишээ” сэдэвт олон улсын бага хуралд оролцохыг урьж ИБНАУ-ын ГХЯ-ны дэд сайд Х.Карзайд хүргүүлэх урилгыг Элчин сайд Ж.Мосазайд гардуулав.

Элчин сайд Ж.Мосазай Афганистаны байдлыг тогтворжуулахад чиглэсэн НҮБ тэргүүтэй олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг Монгол Улс эхнээс нь дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг  бүхий л салбар, чиглэлүүдэд өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхитэй ажиллана гэдгээ илэрхийлэв.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж