Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив | News.MN

Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд өнөөдөр Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ барилаа.

Бүгд Найрамдах Кот д’Ивуар Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Адама Доссо

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Жанан Мосазай,

Мексикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Бруно Фигуэроа Фишер

Бүгд Найрамдах Мали Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Тиефинг Конате нар Итгэмжлэх жуух бичгээ барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг хүлээн авч уулзав.


Бүгд Найрамдах Кот д’Ивуар Улс

Монгол Улс Бүгд Найрамдах Кот д’Ивуар Улстай 1986 оны долдугаар сарын 6-нд дипломат харилцаа тогтоожээ. Тус улсыг манайх Нью-Йорк дахь Байнгын Төлөөлөгчийн газраас хавсран хариуцдаг бол манай улсыг Бээжингээс хавсран суудаг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Кот д’Ивуар Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Адама Доссод юун түрүүнд баяр хүргэж, “Монгол Улсыг их ойроос хавсран суудаг юм байна. Үүн шигээ, бүх шатны хамтын ажиллагааг манай улстай ойртуулан, хичээж ажиллахыг хүсэж байна” гэлээ.

Харин ноён Адама Доссо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээн авсанд талархаж, “Өнөөдөр Монгол Улс нартай, цэлмэг байгаачлан манай хоёр улсын хамтын ажиллагаанд нар гарч шинэ шатанд хүргэх нь бидний гол зорилго байх болно. Хамтын ажиллагаандаа шинэ эхлэл, шинэ салхи оруулахыг зорьж байна. Энэ миний Монгол Улсад ирсэн анхны айлчлал хэдий ч сүүлийнх биш байх болно. Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсан танд баярлалаа” гэв.

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс

Манай улс 1962 оны хоёрдугаар сарын 1-нд Афганистан улстай дипломат харилцаа тогтоожээ. Тус улсын Элчин сайдын яам 1980 онд Улаанбаатар хотод, Монгол Улсын Элчин сайдын яам 1978 онд Кабулд нээгдэж байсан ч 1992 онд Афганистаны дотоод байдлаас үүдэн Элчин сайдын яамд хаагдаж байсан байна.

Манай улсыг хавсран сууж буй Элчин сайд Жанан Мосазай Итгэмжлэх жуух бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад  барьсныхаа дараа “Манай улсын Ерөнхийлөгчийн халуун дотно мэндчилгээг хүлээн авна уу. Мөн Афганистаныг цогцлоох үйлсэд Монгол Улс чадах чинээгээрээ оролцож байгаад манай улсын Ерөнхийлөгчийн болон ард түмний нэрийн өмнөөс танд дахин талархал илэрхийлж байна. Манай хоёр улс олон жилийн харилцаатай. Тиймээс бид харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг. Батлан хамгаалахын болон боловсролын салбарын хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх хүсэлтэй байгаа” гэлээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Жанан Мосазайд хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд харж, хэрэгжүүлэх нь өөрийнх нь үүрэг гэдгийг онцлон тэмдэглээд ажлын амжилт хүсэв.

Мексикийн Нэгдсэн Улс

Монгол Мексик хоёр улс 1975 оны есдүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ. Манай улс Мексикийг Вашингтон дахь Элчин сайдын яамнаас, Мексик манай улсыг Сөүл дэх Элчин сайдын яамнаас тус, тус хавсран суудаг байна.

Мексикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Бруно Фигуэроа Фишер Төрийн тэргүүнтэй уулзах үеэрээ Итгэмжлэх жуух бичгийг нь гардан авсанд талархаж, “Глобалчлагдсан ертөнцөд харилцан хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бүрэн боломжтой. Манай улс хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг илүүтэй хөгжүүлэх сонирхолтой байгаа” гэлээ. Мөн тэрбээр Мексикт худалдан авдаг гуакамолег /нэг төрлийн сүмс/ Улаанбаатараас худалдан авах боломжтой байсан нь маш сонирхолтой байсан гэдгийг онцлон хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Бруно Фигуэроад дахин баяр хүргэж, Мексикийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Мали Улс

Монгол Улс Бүгд Найрамдах Мали Улстай 1961 оны нэгдүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоосон байна. 1961 оноос хоёр улсын Элчин сайд нар тогтмол харилцан Итгэмжлэх жуух бичиг барьж ирсэн бөгөөд манай улс Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраас тус улсыг хавсран хариуцаж, Мали Улс Москвагаас манай улсыг хавсран сууж байна.

Бүгд Найрамдах Мали Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Тиефинг Конате Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээн авч уулзаж байгаад талархаад “Биднийг маш сайхан хүлээж авсанд дахин талархаж байна. Малигийн ард түмэн Монгол Улсыг сайшааж хүлээн авдаг гэдгийг хэлмээр байна. Манай улс хөвөн үйлдвэрлэгч гол улсуудын нэг, аялал жуулчлал, уул уурхай хөгжсөн улс. Эдгээрийг танд хэлсний гол шалтгаан нь Балигийн ард түмэн Монгол Улстай эдгээр болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа” гэлээ.

Хариуд нь, Төрийн тэргүүн харилцан хамтран ажиллах салбар байвал хамтарч, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахдаа таатай байх болно гээд Элчин сайд Тиефинг Конатед ажлын амжилт хүсэв.

Эх сурвалж: www.president.mn

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-03 202.131.243.162

Монгол ялна багийн ориг төвд гаралтай жанхуу та өөрөө өөртөө эмгэнэл зарлаж нэн даруй огцорно уу!!! Учир нь сонгуульд амласан амлалтаа огт биелүүлэхгүйгээр барахгүй хүргэн ах руугаа хэт пялдагдаж, сонгуулийн амлтаасаа ухарч бүр мурих тактик руу орсон байгаа тул өөрийн амласны дагуу сайн дураараа огцрохыг шаардаж байна!!!

Avatar

Зочин 2018-04-03 202.179.25.44

Монголчуудын өмнө зангиагүй,футболктой,ноосон малгайтай,нарны хар шилтэй гарч ирэн цээжээ түрэн муухай харж тагтаа пооз аван доромжилж болдог, ялагдах Барууныхныгаа болхоор адилхан доромжилж доош чихэж болохгүй байдаг юм байх даа!

Avatar

Зочин 2018-04-03 64.119.21.35

Энэ яасан хар царайтай хүн бэ, энэ нөхрийн авгай нь гайгүй юм байна гэсэн харцтай, хандлагатай зурагнууд л байна даа. Уг нь хүн бүрийг хүндэтгэж харьцах учиртай даа.

Avatar

98888171 2018-04-03 49.0.137.118

"ENTER" ДУУДЛАГЫН КОМПЬЮТЕР ЗАСВАР
Ажлын байран дээр болон хаягаар компьютерийн техник хангамж болон программ хангамжийн бүх төрлийн гэмтэлийг оношлож чанартай засварлана, форматлана. Мэргэжлийн болон бусад бүх төрлийн программ, тоглоом гэх мэт бүх төрлийн зүйлс суулгана. Оригнал вирусны програмуудаас компьютерийн үзүүлэлтэнд нь тохируулан суулгана, вирус арилгана.
– Принтер таниулна:,
– Wifi-Switch тохируулна.
– Устсан файл сэргээнэ.
– Гэрээр компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны хичээл заана.
Албан байгууллага, айл өрх, интернэт кафетай хамтран ажиллана.
Mанай засвар үйлчилгээний давуу тал нь оригнал программаар үйлчлэхээс гадна компьютерт шаардагдах бүхий л зүйлсээр чанартай үйлчилдэгт оршино.Баталгаа өгнө.
Холбоо барих утас:98-888-171

Avatar

Зочин 2018-04-03 103.229.121.231

Шороо овоолж Монгол ялнaa aцнууд ааа

Avatar

Зочин 2018-04-03 37.210.51.59

Zailaachde

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж