Сэрэмжлүүлэг: Таны хүүхэд хэр үнэтэй гар утас барьдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Таны хүүхэд хэр үнэтэй гар утас барьдаг вэ?

Сэрэмжлүүлэг: Таны хүүхэд хэр үнэтэй гар утас барьдаг вэ?

Өнгөрөгч бямба гарагт Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт 11 настай, Т гэгч хүүгийн гар утсыг үл таних залуу “утсаар чинь яриад өгье” гэж залилан авч явсан хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Хүү багагүй үнэтэй гар утас хэрэглэдэг байжээ.
Хүүхдэд үнэтэй ухаалаг гар утас хэрэглүүлэх нь түүний сурч боловсрох цаг хугацаанаас хумслаад зогсохгүй, түүнийг аливаа таагүй нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болгох эрсдэлтэй. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ гар утасны хэрэглээг зохих түвшинд хянаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж