Домодедово буудлын Burger King үнээ буулгахад бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Домодедово буудлын Burger King үнээ буулгахад бэлэн гэв

Домодедово буудлын Burger King үнээ буулгахад бэлэн гэв

ОХУ дахь түргэн хоолны Burger King сүлжээ зарим салбарын үнээ буулгахад бэлэн хэмээн мэдэгдлээ. Тухайлбал, Домодедово онгоцны буудал дахь ресторанууд үнээ буулгаж болно гэсэн хэмээн ОХУ-ын Монополийн эсрэг алба мэдээллээ.

Москва мужийн Монополийн эсрэг газраас өмнө нь хийсэн шалгалтаар Burger King сүлжээ Монополийн эсрэг хуулийн зарим заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Тухайлбал, тус сүлжээний Домодедово онгоцны буудал дахь салбар нь Москва хотын бусад газар байгаа ресторантай харьцуулахад үнээ нэмсэн байсныг тогтоожээ. Хуулийн дагуу энэ зөрчлөө арилгахыг тус сүлжээ рестораны удирдлагад сануулсан юм. Үүний хариу болгон Домодедово дахь рестораны үнээ буулгах болж байгаагаа ийнхүү мэдэгдлээ.

Москва мужийн Монополийн эсрэг газраас хийсэн шалгалтаар Burger King сүлжээнээс гадна “Галерея-Алекс” /”Шоколадница” нэрээр алдартай/, “Мастер Франчайзинг Групп” /кафе “Му-му”/ газрууд Домодедово болон Жуковский онгоцны буудлууд дахь салбарын үнээ хууль зөрчин нэмсэн байсныг илрүүлсэн юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж