РЖД 128 тэрбум рублиэр зүтгүүр авна

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

РЖД 128 тэрбум рублиэр зүтгүүр авна

РЖД 128 тэрбум рублиэр зүтгүүр авна

РЖД буюу “Оросын төмөр зам” компани “Рослокомотив” компанитай 128 тэрбум рублиэр зүтгүүр худалдан авах гэрээ хийсэн хэмээн ОХУ-ын Төрийн захиалга, худалдан авалтын албан ёсны цахим хуудсанд нийтэлжээ.

 “Рослокомотив” нь “Трансмашхолдинг” группын бүтээгдэхүүний албан ёсны борлуулагч юм.

Хоёр компанийн хооронд хоёр гэрээ хийгджээ. Эхний гэрээний үйлчлэх хугацаа 2045 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл бөгөөд нийтдээ 222 зүтгүүр авах юм. Гэрээний дагуу дээд үнэ 114,138 тэрбум рубль бөгөөд үүний 89,47 тэрбум нь нийлүүлэгчийн үнэ ажээ.

Хоёр дахь гэрээ нь 2035 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үйлчлэх бөгөөд энэ гэрээгээр 105 ширхэг зүтгүүр худалдан авах юм. Гэрээний дээд үнэ 43,136 тэрбум рубль, үүний 38,25 тэрбум нь нийлүүлэгчийн үнэ ажээ.

Гэрээг энэ оны гуравдугаар сарын 29-нд баталгаажуулсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж