Оросууд Шикотан арал дээр хоёр үйлдвэр барина

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Оросууд Шикотан арал дээр хоёр үйлдвэр барина

Оросууд Шикотан арал дээр хоёр үйлдвэр барина

Курилийн бүлэг арлын нэг болох Шикотан арал дээр оросууд загас боловсруулах хоёр үйлдвэрийг байгуулахаар төлөвлөж байгаагаа Сахалин мужийн Амбан захирагч Олег Кожемяко мэдэгдсэнийг мужийн хэвлэлийн алба мягмар гаригт /2018.04.03/ мэдээллээ.  Хоёр үйлдвэрийг 10 орчим тэрбум рублийн хөрөнгө оруулалтаар барих бөгөөд 820 орчим ажлын байр шинээр бий болох юм.

Арлын Крабобой боомтын дэргэдэх загас боловсруулах үйлдвэрийг өргөтгөж байгаа юм. Нөгөө үйлдвэрийг Малокурильский тосгонд барихаар төлөвлөсөн байна. Крабокаюодскийн үйлдвэрийг энэ оны аравдугаар сард ашиглалтад өгөх бол үүнээс хүчин чадлын хувьд арай том Малокурильскийн үйлдвэрийн суурийг ирэх зун тавихаар төлөвлөжээ.

Крабозаводскийн үйлдвэрт зориулан ачиж буулгах хэсгийг байгуулсан байна. Нэг зэрэг хоёр онгоцоос хөлдөөсөн загасуудыг шугаман урсгалаар үйлдвэр рүү дамжуулах өвөрмөц технологийг суурилуулсан гэж мужийн албан мэдээнд дурдсан байна.

Крабозаводскийн үйлдвэр аль хэдийн хөлдөөсөн загасаа олон даяар түгээж эхлээд байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж