Шинзо Абэ АНУ-д айлчилна

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Шинзо Абэ АНУ-д айлчилна

Шинзо Абэ АНУ-д айлчилна

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 17, 18-нд АНУ-д айлчилж, Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр орны худалдаа, хамтын ажиллагаа болон Хойд Солонгосын асуудлаар яриа хэлэлцээ хийнэ  хэмээн Цагаан ордон мэдээлжээ.

Цагаан ордны мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт зохион явуулахын өмнө тус улсад цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахад нь хамтран шахалт үзүүлэх асуудлыг хоёр орны лидер авч хэлэлцэх гэнэ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар гурав дахь удаагаа дээд хэмжээний уулзалт явуулахдаа хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллах ажээ.

Сөүл, Пхеньян энэ сарын 27-нд засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалт явуулахаар тохиролцсон нь өнгөрсөн 11 жилийн хугацаанд хоёр орны удирдагчид анх удаа нүүр тулан уулзах гэж буй нь юм.

Гуравдугаар сард Трамп Ким Жон Уны урилгыг хүлээн авсан ч АНУ, Хойд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт хаана болох нь товлогдоогүй байгаа юм. Харин Япон Улс Солонгосын хойгийн асуудлаарх яриа хэлэлцээний гадна үлдэхийг хүсэхгүй байгаа билээ.

Эх сурвалж: Xinhuanet.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж