ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх Вьетнамыг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх Вьетнамыг зорьжээ

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх Вьетнамыг зорьжээ

БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламын урилгаар Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх дөрөвдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Вьетнам улсад айлчилж байна.

Айлчлалын хүрээнд, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг-д бараалхаж, НАБ-ын сайд То Ламтай албан ёсны хэлэлцээ хийлээ.

Талууд хоёр улсын хооронд тогтоосон уламжлалт найрсаг харилцааны өнөөгийн хүрсэн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт ойр дотно хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган ажиллахаар санал нэгдэв.

Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж