Шавигийн баг хасагдах шатны эрхээ авлаа | News.MN

Шавигийн баг хасагдах шатны эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Шавигийн баг хасагдах шатны эрхээ авлаа

Шавигийн баг хасагдах шатны эрхээ авлаа

Хөлбөмбөгийн Азийн аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр С болон D хэсгийн 5-р тойргийн тоглолтууд болсон. Эдгээр тоглолтуудаас Испаний шигшээ баг болон Барселона клубын шилдэг тоглогч Шавигийн хүчин зүтгэдэг Катарын Аль-Садд баг талбайдаа АНЭУ-ын Аль-Васл багийг хүлээн авч 2-1 харьцаатай хожил байгууллаа.  Ингэснээр Аль-Садд баг С хэсэгтээ 12 оноотой болж нэг тойргийн өмнө хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан. Хасагдах шатны эрхээ авсан Аль-Садд баг хэсгийн сүүлийн тоглолтоо Ираны Персеполис багтай хийнэ.

  • Аль-Садд 2-1 Аль-Васл (гоол: Б.Бунжах 9’53’, Кайо 99+2’)

Мөн С хэсгийн Персеполис болон Насаф багуудын тоглолт болсон. Тус тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөж Персеполис баг 10 оноотой болж хэсгээс гарах эрхээ авсан байна.

  • Насаф 0-0 Персеполис

С хэсгээс 5 тойргийн дараах байдлаар Аль-Садд баг 12 оноотой болж хэсгээ тэргүүлж байгаа бол Пересеполис баг 10 оноотой удаалж хасагдах шатны эрхээ авч байна. Энэ хэсгийн сүүлийн тоглолт 4 сарын 16-нд болно.

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж