Махатма гандийн гудамжийг нарны замтай холбох 0.41 км түр замын ажил эхэллээ | News.MN

Махатма гандийн гудамжийг нарны замтай холбох 0.41 км түр замын ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Махатма гандийн гудамжийг нарны замтай холбох 0.41 км түр замын ажил эхэллээ

Махатма гандийн гудамжийг нарны замтай холбох 0.41 км түр замын ажил эхэллээ

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замын ажлыг эхлүүлээд байна. Тус замыг барьснаар Гандигийн гудамж Нарны замтай холбогдож, Энхтайваны гүүр, Соёолжийн нүхэн гарцын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг бууруулах ач холбогдолтой юм. Уг зам нь 2 эгнээ, 7 метрийн өргөнтэй, нэг талаараа явган хүний замтай байхаар төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар хуучин гүүрний хучилтын хавтанг бүрэн хуулж, 2 дугаар алгаслалын 11 ширхэг дам нурууг авч, хуучин гүүрийн 4 ширхэг тулгуурыг буулгаад байна.

Мөн хог хаягдлыг цэвэрлэх, газар чөлөөлөх ажлууд хийгдэж байгаагийн зэрэгцээ 650м2 ул хөрсний нягтруулалт, 350м газар хөрсний хуулалт хийгдээд байна. Уг замыг 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусгаж, хүлээлгэн өгнө гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-03 202.70.34.146

nukhen garts hiimeergui baikh shig. manaikhan tuuniig ashiglakhdaa muu, bagshiin deediin garst mash bokhir, yabakhad aidastai..

Avatar

Зочин 2018-04-03 61.72.220.67

Гэрээсээ ер нь гарч чадахгүй л болох яам байна

Avatar

Зочин 2018-04-03 203.91.112.146

home plaza gedeg gazriig nuraagaad shuluun zamtai bolgoe

Avatar

Санал!!!!! 2018-04-03 202.9.41.186

Нарны зам Баянмонголын нүхэн гарц-төрийн тусгай хамгаалалтын баазын хажуугаар гараад Дамдинсүрэнгийн гудамжтай нийлэх, Буянгаас арслантай гүүрний доогуур гарц хийгээл АНУ элчингийн замтай нийлэх гээд зөндөөл боломж харагдаад байх юм????

Avatar

асуулт 2018-04-03 202.9.41.186

Нарны зам дагуу байгаа болон Баянмонгол хорооллын айлууд жинхэнэ зам дээрээ алалцана даа дордохын хазгай 7н зам зөвхөн урдаас хойшоо чиглэсэн л зам боллоо. Хуучин төв замруу орох орц 3 байсан одоо 2 болж энэ орцуу тал талаас сэтлээд ороод ирэхээр юу болхов?

Avatar

Зочин 2018-04-03 203.91.115.39

Yer n bol shuud undsen zam bolgooochee. Barag ter n shuluukhan bkhiin.

Avatar

Зочин 2018-04-03 64.119.21.74

Наад түр гээд байгаа 7 замаа бүр мөсөн тавьчихвал тэр 47 сая-ийн гүүрэн зам хэрэггүй шдэ.

Avatar

Mongol 2018-04-03 103.229.177.50

Түр зам гэдгийг ойлгохгүй юм. Түгжрэл их байгаа үед ийм зам тавьж болж байна гэдэг чинь өөрөө боломж. Наад замаа бүрмөсөн тавьчих. Тэгээд л болоо,

Avatar

Зочин 2018-04-03 182.160.33.147

АРДЧИЛСАН НАМЫНХАН АТААРХАЖ ШҮҮМЖИЛЖ ДОРОМЖЛООД ЭХЭЛНЭ ШҮҮ. ГЭХДЭЭ АЖЛАА САЙН ХИЙГЭЭРЭЙ

Avatar

Зочин 2018-04-03 122.201.28.8

Наад замаа үргэлжлүүлээд парк дундуур гаргаад түр зам болгочуул Олимпийн гудамжийг ашиглалтанд ортол замын түгжрэл үүсэхгүй мөнч хэрэгтэй болнодоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж